Пүрэв гарагт Англид хэрэгжиж буй ковидын бүх хязгаарлалтууд дуусгавар болж, дөрөвдүгээр сарын нэгнээс үнэ төлбөргүй ковидын шинжилгээг зогсохоор боллоо.
Ерөнхий сайд УИХ-ын гишүүдэд "Ковидтой хамт амьдрах" төлөвлөгөөгөө танилцуулахдаа шинжилгээгээр эерэг гарсан нь батлагдсан хүмүүсийг тусгаарлах хуулийн шаардлагыг цуцална гэж мэдэгдэв.
Дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн үнэ төлбөргүй шинжилгээг зогсоох боловч хамгийн эмзэг бүлгийн хүмүүст үргэлжлүүлэн зохион байгуулна гэж Борис Жонсон хэлэв. Гэхдээ тэрээр “эмзэг бүлэг” гэдэгт ямар хүмүүсийг хамааруулах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Даваа гарагийн орой Даунинг Стритийн хэвлэлийн бага хурал дээр Жонсон иргэдийн хариуцлагатай байдалд найдах цаг болсныг тодотгоод, вирус бүрэн арилаагүй байгаа тул өнөөдөр “Ковидыг ялсан” гэж зарлах өдөр биш гэж хэлжээ.
Тэрээр тахал өвчнийг "Энх тайван үеийн түүхэн дэх хамгийн хар, хамгийн харгис хоёр жил" гэж тодорхойлов. Гэсэн хэдий ч улс орон даяар “Омикрон”-ы оргил үеийг давж, өвчлөл, эмнэлэгт хэвтэх тохиолдол буурч байгааг онцолжээ.
Английн ерөнхий эрүүл мэндийн зөвлөх, профессор Крис Витти Крис “Ковидын халдвартай хүмүүст зориулсан нийгмийн эрүүл мэндийн цорын ганц зөвлөгөө бол бусдад халдварт өвчин халдаахаас урьдчилан сэргийлэхийн тулд өөрийгөө тусгаарлах явдал юм” гэжээ.
Их Британийн засгийн газрын шинжлэх ухааны ахлах зөвлөх Патрик Валланс вирус ойрын хоёр жилийн хугацаанд үргэлжлэн хөгжсөөр байх ба ирээдүйн хувилбарууд нь “Омикрон”-оос аюул багатай гэсэн баталгаа байхгүй гэж анхаарууллаа.
Эх сурвалж: BBC

#Англи Улс, #Коронавирус,