Англид 5-11 насны хүүхдэд ковидын вакцин хийхийг зөвшөөрлөө. Гэхдээ хөтөлбөр сайн дурын үндсэн дээр явагдах ба эцэг эхчүүд өөрсдөө шийдвэрээ гаргана гэдгийг Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга Сажид Жавид онцолжээ.
Вакцинжуулалтыг дөрөвдүгээр сард эмийн сан, өрхийн эмнэлэг, вакцинжуулалтын төвүүдэд хийж эхлэх бөгөөд “Pfizer/BioNTech” хэрэглэхээр төлөвлөж байна.
Олон сарын турш ашиг тус, эрсдэлийн талаар үнэлгээ хийж, хэлэлцсэний эцэст Вакцинжуулалт, Дархлаажуулалтын Хамтарсан Хороо (JCVI) вакцины хөтөлбөрт бага насны хүүхдүүдийг хамруулах нь зүйтэй гэж зөвлөсний дагуу засгийн газар дээрх мэдэгдлийг хийжээ.
Хэд хоногийн өмнө Уэльс, Шотланд ижил төстэй алхам хийсэн бол Умард Ирланд мөн адил энэ бодлогыг дагахаар болсон байна.
Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга энэ хөтөлбөрийг яаралтай бус гэж тодорхойлсон бол засгийн газрын эх сурвалж энэ насны бүлэгт зориулсан вакцинжуулалтыг насанд хүрэгчид болон түүнээс дээш насны хүүхдүүдэд зориулсан вакцинжуулалттай адил шахахгүй гэж мэдэгджээ.
Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах агентлаг өнгөрөгч он арванхоёрдугаар сард 5-11 насны хүүхдүүдэд “Pfizer” вакциныг хэрэглэхийг зөвшөөрч, энэ бүлгийн хувьд вакцин нь аюулгүй бөгөөд үр дүнтэй гэж дүгнэж байсан бол “JCVI” өмнө нь зөвхөн энэ насны бүлгийн эрсдэл өндөртэй хүүхдүүдийг вакцинд хамруулна гэж мэдэгдэж байсан.
Тэгвэл одоо 5-11 хүртэлх насны бүх хүүхдэд 10 микрограмм буюу насанд хүрэгчдэд хэрэглэдэг тунгийн гуравны нэгийг санал болгож байна.
Эх сурвалж: The Guardian

#Англи, #вакцин, #Коронавирус,