Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг бүтэн жилийн хугацаанд тэмдэглэн өнгөрүүлэхээр хоёр талд төлөвлөсөн бөгөөд энэ хүрээнд ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулах талаар өнөөдөр Гадаад харилцааны яам, Япон улсын Элчин сайдын яам хамтран мэдээллээ.
Энэ үеэр Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин "Япон улс бол манай улсын чухал гуравдагч хөрш" хэмээн онцлоод "Хоёр улсын харилцаа 1990-ээд оноос эрчимтэй хөгжиж, олон улс бүс нутгийн хэмжээнд амжилттайгаар хамтран ажиллаж байна. Засгийн газраас 2022 оныг Монгол, Японы хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил болгон, ойг тэмдэглэх хүрээнд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Бүтэн жилийн турш өргөн хүрээнд тэмдэглэн, хоёр улсын ард түмний найрамдлыг бататгаж, харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулахаар бид төлөвлөсөн. Тухайлбал, дээд өндөр түвшний харилцан айлчлал, эрдэм шинжилгээний хурал, хүндэтгэлийн хурал, хүүхэд, залуучуудын солилцоог хэрэгжүүлэх, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, ном, марк хэвлүүлэх, хувийн хэвшлийн харилцаа, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэхээр бизнес уулзалтууд зэргийг зохион байгуулна.
Өнөөдөр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ" гэв.
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши"Энэ оны хоёрдугаар сарын 24-нд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Монголчууд та бүхний хамтаар энэхүү ойг тэмдэглэх гэж байгаадаа туйлын таатай байна.
КОВИД-19 цар тахал үргэлжилсээр байгаа ч бид аль болох олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Япон улсын Элчин сайдын яам дэмжигч байгууллагаар оролцох юм. 50 жилийн ойн баяртай холбоотой мэдээ, мэдээллийг оруулж, нийтэд мэдээлэх зорилгоор энэ оны эхэнд Элчин сайдын яам албан ёсны твиттер хаяг нээсэн. Мөн "Japan festival"-ыг цахимаар зохион байгуулна.
Цар тахлын нөхцөл байдал дээрдвэл наймдугаар сарын 20-21-нд Японоос урлагийнхны урьж, тоглолт хийх юм. Түүнчлэн Японы кино өдрүүдийг зохион байгуулна" гэлээ.