“Зайсан Хилл” цогцолборын 4 давхарт BTS хамтлагийн албан ёсны эрхтэй энтертайнмент Поп-Ап дэлгүүр өнгөрсөн сард нээгджээ. Нээлтийг тохиолдуулан шүтэн бишрэгч буюу ARMY нарт зориулсан эвент зохион байгуулсан байна. 

Монгол дахь нээлтийг 34.8 сая дагагчтай “morningKall” твиттер хуудсаар зарласан байна. “morningKall” нь BTS хамтлагийн нэрийн бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр худалдаалах эрхийг эзэмшдэг компанийн твиттер хуудас аж.

BTS хамтлаг нь НҮБ-ын дээд хэмжээний чуулгад үг хэлсэн анхны К-поп хамтлаг бөгөөд 2017 онд ЮНИСЕФ-тэй хамтран залуучуудын дундах хүчирхийллийн эсрэг “Love Myself” компанит ажлыг амжилттай зохион байгуулж байсан юм.

“Зайсан Хилл” цогцолбор нь дуу, хөгжим сонсох дуртай залуучуудын сонирхлыг нь дэмжин, сонирхлоор нь дамжуулж, итгэл үнэмшил, эв нэгдэл, өөрчлөлт шинэчлэлтийг бүтээхийг зорьж буй гэнэ.

BTS хамтлагийн хамгийн өндөр борлуулалттай “Map of the Soul:7” цомог болоод “Blackswan”, “On”, “Dynamite” дууны өнгө төрх, утга агуулгыг агуулсан бараа, бүтээгдэхүүнтэй монгол дахь албан ёсны эрхтэй дэлгүүр “Зайсан Хилл” цогцолборт 3-н сарын хугацаанд үйл ажиллагаагаа явуулах юм байна.

#онцолсон, #BTS хамтлагийн албан ёсны эрхтэй энтертайнмент Поп-Ап дэлгүүр Монголд нээгдлээ,