Ерөнхий сайд Борис Жонсон хэвлэлийн бага хурлын үеэр засгийн газар ковидын нэмэлт дүрмүүдийг тогтоож, нөөц төлөвлөгөөнд шилжиж байгааг мэдэгдэв. Тэрбээр "Энэ бол хөл хорио биш, харин Б төлөвлөгөө" гэж хэлээд илүү хатуу арга хэмжээ авах нь хариуцлагатай үйлдэл гэж мэдэгдсэн байна.

Мөн “Омикрон” хувилбарын улмаас эмнэлэгт хэвтэх, улмаар нас баралт их хэмжээгээр нэмэгдэж болзошгүй бөгөөд шинэ хувилбар нь “Дельта”-аас илүү хурдан тархаж байна гэжээ. Эхэн үеийн судалгаагаар 2.5-3 хоног тутамд тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдэж магадгүй гэж үзэж байгаа юм.

Шинэ дүрмийн дагуу:

  • Баасан гарагаас эхлэн театр, кино театр зэрэг олон нийтийн газруудад маск хэрэглэх шаардлагатай болно.
  • Даваа гарагаас эхлэн хүмүүсийг боломжтой бол гэрээсээ ажиллахыг шаардана.
  • Лхагва гарагаас эхлэн “NHS Covid Pass” буюу ковидын гэрчилгээг шөнийн цэнгээний газрууд, 500 гаруй хүнтэй дотоод орчинд үйл ажиллагаа явуулж байгаа газрууд, 4,000 гаруй хүнтэй гадаа талбайн үйл ажиллагаа, 10,000 гаруй хүнтэй аливаа арга хэмжээнд зочлоход шаардах болно.

Жонсон хэлэхдээ дүрмийг дагаж мөрдсөн тохиолдолд Христийн Мэндэлсний Баярын арга хэмжээнүүдийг зохион байгуулж болно гэжээ. Түүнчлэн хэвлэлийн хурлын үеэр сайд нар Англид дахин хөл хорио тогтоох төлөвлөгөөгүй байгааг сануулав.

Одоогоор Их Британид “Омикрон”-ы 568 тохиолдол батлагдсан. Гэхдээ Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг халдварын жинхэнэ тоог 20 дахин их, магадгүй 10,000-д дөхөнө гэж тооцоолжээ.

Уэльс болон Шотландад гэрээсээ ажиллах дүрмийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хойд Ирланд саяхан ковидын дүрмээ чангатгасан байна. Одоогоор Шотланд, Уэльс, Умард Ирландад ковидын гэрчилгээг арга хэмжээ зохион байгуулж буй газруудад шаардаж байгаа бол Англид шашны мөргөл, хурим, оршуулгын ёслолд оролцох тохиолдолд ковидын паспорт үзүүлэх шаардлагагүй байна.

Англид шинээр тогтоож буй дүрмүүд нь “Омикрон”-ы тархалтыг зогсоох эсвэл тохиолдлын тоог бууруулах зорилготой биш бөгөөд харин тархалтыг удаашруулах зорилготой байна. “Омикрон” хувилбарын халдварын үед өвчний хүндрэх эрсдэл бага гэж таамаглаж байгаа ч халдвар хурдацтай тархвал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдлын тоо нэмэгдэх эрсдэлтэй.

Тиймээс эдгээр арга хэмжээнүүдийн тусламжтайгаар халдварын оргил үеийг хойшлуулж, хугацаа хожсоноор илүү олон хүнд нэмэлт тун хийх боломжтой болно гэж найдаж байгаа юм. Шинэ хувилбарын эсрэг вакцины үр дүнгийн талаарх судалгаагаар нэмэлт тун хийлгэсэн тохиолдолд вирусийн тархалтад чухал өөрчлөлт оруулна гэдгийг тогтоосон.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #Англи Улс, #Коронавирус,