Гадаад зах зээлд зэсийн ханш эргэн өсөж, тонн нь 10 мянган ам.доллар давлаа. Тодруулбал, Лондоны металлын биржид зэсийн үнэ нэг тонн нь 10,280 ам.доллар байна.

Зэсийн үнэ 2011 онд БНХАУ-аас эхтэй суперциклийн үед хамгийн ихдээ нэг тонн нь 10,417 ам.долларт хүрч байв. Тэгвэл энэ оны тавдугаар сарын 10-нд 10,750 ам.доллар буюу түүхэн дээд үнэд хүрээд байсан билээ. Улмаар БНХАУ-ын Засгийн газраас түүхий эдийн үнэ хэт хөөрөгдөж байна гэж үзэж нөөцөд байгаа хөнгөн цагаан, зэс, цайрыг гарган худалдана хэмээн мэдэгдсэнээр зэсийн үнэ 9,000 ам.доллар хүртэл буураад байсан юм.

Тэгвэл зэсийн үнэ дахин өсөхөд эрчим хүчний хямрал хүндэрч, нийлүүлэлт огцом буурсан нь голлон нөлөөлжээ.

#гадаад зах зээл, #Зэсийн үнэ, #Лондоны металлын бирж,