УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын өргөн мэдүүлсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороо аравдугаар сарын 12-ны хуралдаанаар шийдвэрлэж, дэмжигдсэн билээ. Тэгвэл уг хуулийн төслийн талаар УЕП-ын туслах, хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлдэг. Гэм буруугийн асуудлыг шүүхээр тогтооно. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлагчид шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаалгадаггүй, нэг бол ялладаг, нэг бол цагаатгадаг болъё гэх хатуу байр суурьтай санал оруулж ирсэн. Энэ санал өнөөдөр дагаж, мөрдөж буй олон хуулийг зөрчиж байгаа. Тодруулбал, шүүхийн үйл ажиллагаанд шууд оролцоно. Учир нь шүүх байгууллага гэм буруугийн асуудлыг эцэслэн тогтоодог. Гэтэл хэрэг шүүх дээр үлдээд, шүүх дээрээсээ мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлнэ. Ийм агуулгатай хууль болно гэсэн үг. Тийм учраас энэ хууль одоо мөрдөж буй эрүүгийн эрх зүй болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх суурь олон зарчим зөрчиж байгаа тул хүлээж авах боломжгүй. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шалгах шаардлага олон гардаг.
Хуулийн төсөл дээр прокурор болон шүүхийн байгууллагаас санал авсан. Үүнд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн” гэв.

#онцолсон, #“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, #Б.Пүрэвдорж, #өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”, #УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, #Ц.Ариунболд, #Ц.Сандаг-Очир,