Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Орос-Беларусийн холбоонд нэгдсэн бүгд цөмийн зэвсэгтэй болох боломжтой гэж мэдэгджээ.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний үнэнч холбоотон Лукашенко ням гарагийн орой Оросын төрийн телевизээр цацагдсан ярилцлагадаа Минск, Москва хоёрт нэгдэх онцгой боломж байгааг мэдэгдсэн байна.
Мөн “Орос болон Беларусийн холбоонд нэгдвэл бүгд цөмийн зэвсэгтэй болох болно” гэж хэлээд, үүнийгээ Оросын бус, харин өөрийнх нь үзэл болохыг тэмдэглэжээ.
Орос улс өнгөрсөн оны хоёрдугаар сард хөрш Украин руу довтлохдоо Беларусийн нутаг дэвсгэрийг ашигласан бөгөөд үүнээс хойш тэдний цэргийн хамтын ажиллагаа улам эрчимжиж байгаа юм.
Москвагаас Беларусийн нутаг дэвсгэрт “газар-агаар” ангиллын “S-400” зөөврийн пуужингийн системийг авчирсан ба системүүд удахгүй байлдааны үүрэг гүйцэтгэхэд бэлэн болно гэдгийг Беларусийн Батлан хамгаалах яам ням гарагт мэдэгджээ.
Түүнчлэн 1991 онд Зөвлөлт Холбоот Улс задран унаснаас хойш Кремль анх удаа Оросын нутаг дэвсгэрийн гадна цөмийн цэнэгт хошуу байршуулах шийдвэр гаргасан бөгөөд үүнтэй холбоотой гэрээ хэлэлцээрийг өнгөрсөн долоо хоногт Беларусьтай байгуулсан билээ.
Эх сурвалж: Reuters

#“...Түншилнэ” гээд байсан чинь тендерийн хулгайг хуульчилчих вий дээ?!, #Александр Лукашенко, #Беларусь, #ОРос,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557