Мягмар гарагт Францын цагдаа нар “Парис-2024” Олимпын наадмын зохион байгуулах хорооны төв байр болон дэд бүтцийн бүтээн байгуулалт хариуцсан төрийн байгууллагын оффисуудад ашиг сонирхлын зөрчил болон төсвийн мөнгийг шамшигдуулсан хэргийн мөрдөн байцаалтын хүрээнд нэгжлэг хийжээ.
Санхүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах үүрэгтэй Үндэсний санхүүгийн прокурорын газар (PNF) нь хоёр байгууллагатай холбоотой хэд хэдэн газарт нэгжлэг хийснийг баталсан байна.
Наадмын зохион байгуулагчид мөрдөн байцаагч нартай идэвхтэй хамтран ажиллаж байгааг “Парис-2024”-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
Мөн “Парис 2024 нь олон зуун гэрээний ил тод, шударга байдлыг баталгаажуулахын тулд хатуу журам баталж, үйл ажиллагаанд хяналт тавих аудитын хороотой хамтран ёс зүйн хороо байгуулсан. Францын Авлигатай тэмцэх газраас хийсэн аудит, Аудиторуудын шүүхээс хийсэн таван удаагийн шалгалтаас гадна манай удирдлагын бүтцэд тасралтгүй хяналт тавьж байгаа учраас өчүүхэн ч гэм буруутай үйлдэл гаргаагүй” гэж мэдэгджээ.
2024 оны Парисын олимп долдугаар сарын 26-аас наймдугаар сарын 26-ны хооронд, паралимпын наадам наймдугаар сарын 28-аас есдүгээр сарын 11-ний хооронд болно.
Мягмар гарагт болсон нэгжлэг нь сүүлийн саруудад Францын олимпын хөдөлгөөн, спортод нөлөөлсөн хамгийн сүүлийн тохиолдол юм.
Өнгөрсөн тавдугаар сард Францын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч Брижит Анрикес албан тушаалаасаа огцорсон нь олон спортын мэргэжилтнүүдийг гайхшруулсан билээ.
Түүний огцрох болсон шалтгаан тодорхойгүй хэвээр байгаа ч тус байгууллага дотор ширүүн тэмцэл өрнөж байгаа тухай цуурхал тарсан байна.
Мөн оны эхээр Францын хөлбөмбөг, регбигийн холбоодын дарга нар олны анхаарлыг татсан дуулиан шуугианы улмаас огцорсон.
Эх сурвалж: Reuters

#Парис-2024, #мөрдөн шалгах ажиллагаа, #нэгжлэг,