Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожиний эзэмшдэг “Embraer Legacy 600” загварын тийрэлтэт онгоц Беларусийн нийслэл Минск хотын ойролцоох Мачулищчигийн баазад мягмар гарагийн 04:37 цагт газарджээ.

“Flightradar24” вэбсайтын мэдээллээр уг онгоц Пригожиний дайчдын бямба гарагт хяналтдаа авсан Оросын өмнөд хэсэгт орших Ростов хотоос хөөрсөн байна.

Онгоцонд хэн зорчиж явсан нь одоогоор тодорхойгүй байна.

Бямба гарагт Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн зуучлалаар эмх замбараагүй байдлыг намжаах тохиролцоонд хүрснээс хойш гурван өдрийн турш түүний байрлал тодорхойгүй байв. 

Пригожин хамгийн сүүлд бямба гарагийн орой Ростов хотоос гарахдаа олон нийтэд харагдсан юм.

Кремль анх түүний эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийг хаана гэж мэдэгдсэн ч даваа гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин бослогын удирдагчдыг эх орноосоо урвасан хэмээн буруутгасан билээ. Тэрээр мэдэгдэлдээ Пригожиний нэрийг дурдаагүй.

Гэхдээ “Вагнер”-ын дайчдыг өршөөх амлалтаа биелүүлж, тэднийг эх орондоо үлдэж, Оросын армид элсэх эсвэл Беларусь руу дүрвэхийг зөвшөөрнө гэж Путин мэдэгдсэн.

Түүнчлэн Украины дайны хамгийн цуст тулалдааныг тэргүүлж, зүүн хэсгийн Бахмут хотыг хяналтдаа авсан “Вагнер” бүлэглэл зэвсэг, техник хэрэгслээ албан ёсны армид хүлээлгэн өгөхөөр бэлтгэл ажил хийгдэж байгааг Оросын Батлан ​​хамгаалах яам өнөөдөр мэдэгджээ.

Үймээнийг зогсоохын тулд байгуулсан хэлэлцээрийн нөхцөлүүдийн талаар талууд мэдээлэл өгөөгүй байгаа ч хөлсний бүлэглэлийг татан буулгах заалт багтсан байж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна.

Эх сурвалж: Reuters

#Вагнер, #Евгений Пригожин,