Мягмар гарагт Бруклины шүүх хар тамхины хэрэгт буруутайгаа хүлээсэн Колумбын хамгийн хүчирхэг, харгис хэрцгий гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогчид 45 жилийн хорих ял оноолоо.
АНУ-ын дүүргийн шүүгч Дора Айризарри нь Отониел нэрээр алдаршсан Дайро Антонио Усуга Дэвидийг “Клан дель Гольфо” картелийг удирдаж байхдаа АНУ-д 100,000 орчим килограмм кокаин нэвтрүүлсэн болохыг шүүх хуралдааны үеэр хэлжээ.
Шүүгч Иризарри 51 настай Отониелийг 1993 онд АНУ-Колумбын хамтарсан ажиллагааны үеэр алагдсан “Меделлин” картелийн удирдагч асан Пабло Эскобараас хойших хамгийн том хар тамхины наймаачин гэж нэрлэсэн байна.
Отониел нь 2021 оны аравдугаар сард Колумбын Панамтай хиллэдэг хилийн ойролцоогоос тус улсын цэргийнхэнд баривчлагдсан аж.
Түүнийг 2022 оны тавдугаар сард АНУ-д шилжүүлэн өгсөн бөгөөд 2023 оны нэгдүгээр сард буруугаа хүлээсэн байна.
Ялаа сонсохоосоо өмнө Отониел шүүхийн өмнө хохирогчдоос болон АНУ, Колумбын засгийн газраас уучлалт гуйжээ.
Отониел орчуулагчаар дамжуулан “Колумбын ард түмэн болон залуучуудыг миний сонгосон замаар явахгүй байхыг зөвлөж, анхааруулж байна” гэж хэлсэн байна.
Отониелийн өмгөөлөгчид Отониелийг гэм буруугаа хүлээснийг, мөн партизаны дайнд тулалдахаас өөр аргагүйд хүрч байсан ядуу зүдүү бага насыг нь дурдаж 25-аас илүүгүй жилийн хорих ялыг хүссэн байна.
Гэвч шүүгч "тэрбум" хүн ижил төстэй нөхцөл байдалд төрсөн боловч бүгд картелийн удирдагч болоогүйг тэмдэглэжээ.
“Клан дель Гольфо” буюу Персийн булангийн бүлэг нь 1,000 гаруй зэвсэгт гишүүд, голдуу баруун жигүүрийн хагас цэрэгжсэн бүлэглэлийн гишүүдээс бүрддэг байна.
Эх сурвалж: Reuters

#Колумб улс, #Клан дель Гольфо, #хар тамхины наймаачин, #Дайро Антонио Усуга Дэвид, #Отониел,