Даваа гарагийн орой Брюссель хотын төвд Шведийн хоёр иргэн буудуулж амиа алдаж, өөр нэг хүн шархадсан хэрэг гарчээ.

Өөрийгөө Исламын улс бүлэглэлийн гишүүн гэж мэдүүлсэн этгээд уг хэргийг үйлдсэнээ хүлээж, цахимд видео мэдэгдэл нийтэлсэн байна.

Евро 2024 хөл бөмбөгийн тэмцээний урьдчилсан шатанд Бельги, Шведийн багийн тоглолт эхлэхийн өмнө сэжигтэн гал нээсэн бөгөөд үүний дараа хэргийн газраас зугтжээ.

Бельгийн цагдаа нар эрэн хайх ажиллагаа эхлүүлж, оршин суугчдыг хотыг аюулгүй байдлыг баталгаажуулах хүртэл гэртээ байхыг уриалж, хамгийн өндөр түвшний терроризмын сэрэмжлүүлэг зарласан байна. Мөн Европын комиссын ажилтнуудыг гэртээ байхыг зөвлөжээ.

Бельгийн холбооны прокурорын хэлснээр одоогоор уг халдлагыг Израил болон Палестины зэвсэгт дайчдын хооронд үүссэн мөргөлдөөнтэй холбоотой гэж үзэх ямар ч нотлох баримт байхгүй байна.

Тухайн этгээд олон нийтийн сүлжээнд байршуулсан бичлэгтээ өөрийгөө Абдесалем Аль-Гилани гэж нэрлээд, Аллахын төлөө тэмцэгч гэж мэдэгджээ.

Бельгийн Ерөнхий сайд Александер де Крогийн хэлснээр хохирогчид Швед хүмүүс бол шархадсан нэг иргэн таксины жолооч байсан байна.

Шведэд Коран судар шатаах зэргээр Исламын ариун бичвэрийн эсрэг үйлдлүүд гарсан нь лалын шашинтнуудын дургүйцлийг хүргэж, жихадистуудын заналхийллийг өдөөсний дараа Швед улс наймдугаар сард терроризмын сэрэмжлүүлгээ нэмэгдүүлж, гадаад дахь Шведийн ашиг сонирхлын эсрэг заналхийлэл нэмэгдэж байгааг анхааруулж байв.

Бельгийн Дотоод хэргийн сайд даваа гарагт болсон хэргийг “алан хядах зорилготой байж болзошгүй” гэж мэдэгдсэн бөгөөд Бельгид байгаа бүх Шведийн иргэдийн утсанд сонор сэрэмжтэй байж, Бельгийн эрх баригчдын өгсөн зааврыг дагаж мөрдөхийг сануулсан мессеж илгээсэн байна.

Улбар шар хүрэм өмссөн эрэгтэй гудамжны уулзвар дээр винтов буугаар гал нээж буй хяналтын камерын бичлэгийг “Het Laatste Nieuws” сонин вэбсайтдаа нийтэлсэн байна.

Бельгийн өөр нэгэн сонинд бичсэнээр тухайн этгээд буун дуу гарахаас өмнө “Аллаху Акбар” гэж хашхирч байжээ.

Брюссельд болсон халдлагын дараа Франц улс Бельгитэй хиллэдэг хил дээр хяналтаа чангатгасан байна.

Эх сурвалж: Reuters

#Бельги, #Брюссель, #Шведийн иргэд,

Жамц 66.181.161.70
2023-10-17
Одоо лалууд нь ингээд хаа сайгүй бужигнуулна даа. Хүчирхийлэл хүчирхийллийг л төрүүлнэ. Үр дүнд нь христ, лал шашин хоорондын дайн болж өргөжин дэргэд нь ойр цагаачилж хараар амьдарч буй бусад улсын иргэд л үрэгдэнэ. Газын зурвасыг бөмбөгдөөд тэнд байгаа 2 сая хүнийг хөнөөхөд хариуд нь 6 сая хүн хөнөөнө гээд нөгөөдүүл нь зүтгэнэ. Тэнэгтээд цөмийн пуужин ч ашиглаж магадгүй. Аллах Акбар гээд өөрийгөө золиослодог нөхдүүд шүү дээ.
Хариулах