Зэвсэгт хүчний 0326 дугаар ангид 20 гаруй хоногийн өмнө татагдан очсон цэрэг амиа алдсан хэрэг гарсан. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Цэрэг нас барсан хэрэг цэргийн анги нэгтгэл доторх харилцааны зөрчилтэй хамаатай, гэмт хэргийн шинж чанартай байвал би хариуцлага хүлээхэд бэлэн. Цэргийн алба хаагчдын дунд яргалал гэдэг зүйл байхгүй. Ард түмэн, зэвсэгт хүчний хооронд хагалган бутлах гэсэн санаатай зүйл яваад байна гэж харж байгаагаа хэлье. 

Оюутан гэсэн шалтгаанаар цэрэгт татагдахгүй гэсэн зүйл байхгүй. Нийт цэргийн алба хаагчдын 21 хувь нь оюутнууд. Зэвсэгт хүчний анги салбаруудын хувьд олон жилийн элэгдэлд орсон газрууд бий. 

Эцэг эхчүүдийн хүсэлтээр 0326 дугаар ангийн алба хаагчдыг эмчийн үзлэгт бүрэн хамруулсан. 5 хүүхэд үргэлжлүүлэн эмчлүүлэхээр Цэргийн төв эмнэлэгт үлдсэн байгаа" гэлээ. 

#онцолсон, #live, #Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр,