Гэрэл зургийг MPA.mn
БОАЖЯ-наас сар бүрийн эхэнд Хэвлэл мэдээлэл олон нийтэд цаг үеийн болон бусад асуудлаар нээлттэй мэдээлэл өгдөг. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗраас “Монголд зочлох жил”-ийн хүрээнд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
• “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нар гарын үсэг зурлаа. Санамж бичигт Бүгд Найрамдах Солонгос Улсаас ирсэн жуулчид Булган аймагт зочлох, тэдний сонирхлыг татах зорилгоор тусгай хөтөлбөр гаргахад Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран ажиллах, “1 жуулчин - 1 хонь” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, Бүгд Найрамдах Солонгос Улсад энэ талаар мэдээлэл түгээх, сурталчилгаа явуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Бүгд Найрамдах Солонгос Улсаас ирсэн жуулчдад орон нутгийн малчин өрхийн маллаж буй хоттой хониноос тус бүр 1 хонь зүсэлж өгч, тухайн малчнаар хариуцан маллуулах ажлыг зохион байгуулах талаар тусгасан.
• Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны хатуу хог хаягдлын ландфилл болон бохир ус цэвэрлэх байгууламж ашиглалтанд оров. “Хог хаягдлын менежментийг сайжруулах” зорилтын хүрээнд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Харганы амын ил задгай төвлөрсөн хогийн цэгийг нөхөн сэргээж, шинээр 2-р зэрэглэлийн төвлөрсөн хогийн цэг, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийг тус тус ондоо багтаан улсын комисс хүлээн авахаар ажиллаж байна.
• 2024 оны эвент арга хэмжээний цагалбар гаргахаар Засгийн газрын гишүүд болон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газруудаас саналыг аван нэгтгэж Засгийн газрын хуралдаанаар оруулах төслийг боловсруулан ажиллаж байна.

#БОАЖЯ, #АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР,