Пүрэв гарагт Алабама муж АНУ-ын түүхэнд анх удаа цаазын ял гүйцэтгэхдээ азотын хий ашиглалаа.
58 настай Кеннет Южин Смит харгис хэрцгий цаазын гүйцэтгэлийг эсэргүүцэн дээд шүүхэд хоёр удаа, холбооны давж заалдах шатны шүүхэд нэг удаа хандсан боловч бүгдээс нь татгалзсан хариу авсан байна.
Тэрээр номлогчийн эхнэр Элизабет Сеннетийг өөр хүний захиалгаар хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, 1989 онд цаазын ял сонссон юм.
Цаазын ялын мэдээллийн төвийн мэдээлснээр Смит нь АНУ-д төдийгүй дэлхийд цэвэр азотын хий ашиглан цаазлагдсан анхны хүн болсон байна.
Хүчилтөрөгчгүй хийгээр амьсгалах нь эсийг задалж, улмаар үхэлд хүргэдэг. Алабама муж шүүхэд өгсөн мэдүүлэгт дурдсанаар Смитийг хэдхэн секундын дотор ухаан алдаж, хэдэн минутын дотор үхнэ гэж таамаглаж байсан аж.
Харин зарим мэргэжилтнүүд хүчтэй таталтаас эхлээд хүнийг ургамлан төлөв байдалд оруулах зэрэг олон үр дагаварт хүргэж болзошгүй гэж үзээд энэ аргыг буруушааж байв.
Пүрэв гарагт болсон цаазаар авах ажиллагаанд таван хэвлэл мэдээллийн ажилтан оролцсон бөгөөд тэдний хэлснээр Смит дөрөв орчим минут татаж, таван минут орчим хүндээр амьсгаадаж байгаад нас баржээ.
Түүний баг руу хийг шахаж эхэлсний дараа Смит инээмсэглээд, гэр бүлийнхэн рүүгээ толгой дохин, “хайртай шүү” гэж гараараа дохин үзүүлсэн байна.
Смит ял гүйцэтгэхийн өмнө “Өнөө орой Алабама муж хүн төрөлхтнийг нэг алхам ухрахад хүргэж байна. Намайг дэмжиж байгаад баярлалаа” гэж хэлжээ.
Цаазын ял гүйцэтгэхэд ашигладаг тарианы олдоц багассанаас болоод Алабамагаас гадна АНУ-ын өөр хоёр муж азотын хийг цаазын гүйцэтгэлд ашиглахыг зөвшөөрөөд байна.
Ерөнхий прокурор Стив Маршал энэ аргыг “үр дүнтэй, хүнлэг гэдэг нь батлагдсан” болохыг тэмдэглээд тэмцэгчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж буй таамгийг үгүйсгэв.
Алабама муж хоёр жилийн өмнө Смитийг үхлийн тариагаар цаазлахыг оролдсон боловч судсыг нь олж чадаагүйгээс амжилтгүй болж байжээ.
Пүрэв гарагийн орой Дээд шүүх Смитийн хүсэлтэд эцсийн удаа татгалзсан хариу өгсөн байна.
Эх сурвалж: BBC

#АНУ, #цаазын ял, #Алабама муж, #азотын хий, #Кеннет Южин Смит,