Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Венесуэл улсад засаглалын шилжилтийн үе шат зайлшгүй шаардлагатай бөгөөд чөлөөт, шударга сонгууль явуулах ёстойг онцолж байна. Тэрбээр “Hannity” шоунд өгсөн ярилцлагынхаа үеэр  “Венесуэлийн систем өөрчлөгдөж, шилжилтийн үе ирэх ёстой. Бид тэвчээртэй байх ёстой ч, нөгөө талаас тайвширч болохгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Энэ оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах ажиллагаа явуулсан бөгөөд НҮБ-ын Хүний эрхийн алба үүнийг олон улсын эрх зүйг зөрчсөн үйлдэл хэмээн дүгнээд байгаа юм. Тухайн үед Трамп Вашингтон Венесуэлийг удирдана гэж мэдэгдэж байсан юм.  Одоогийн байдлаар дэд ерөнхийлөгч асан Делси Родригес тус улсыг удирдаж байна.

Венесуэлийн дараа Трамп Кубын удирдагчдад шахалт үзүүлж эхэлсэн бөгөөд Марко Рубио тус улсад эдийн засгийн болон улс төрийн шинэчлэл нэн шаардлагатай байгааг ч энэ ярилцлагадаа тэмдэглэв. АНУ-ын зүгээс Венесуэлээс Куба руу нийлүүлдэг газрын тосны экспортыг тасалж, бусад орнуудад ч өндөр татвар ногдуулахаар заналхийлсэн нь Хаванагийн эрчим хүчний хямралыг даамжруулж, улс даяар цахилгаан тасалдах, эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдоход хүргээд байна. 
Хүний эрхийн шинжээчдийн үзэж байгаагаар, Трамп Венесуэлийн газрын тосны нөөцийг ашиглахад хэт анхаарч, Кубыг боомилж байгаа нь ардчилсан зарчимд эрс харшилж буй хэрэг аж. 

Эх сурвалж: Reuters 

#АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио,