Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 8 сарын үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар танилцууллаа. 

Гэрэл зургийг MPA.mn

1. Хэрэглээний үнэ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны 8 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна. 2026 оны 8 дугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 13.0 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 10.9 хувь, хүнсний бүлгийн үнэ 21.5 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 9.1 хувиар тус тус өссөн байна.

Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.0 нэгж хувиар (16.0%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.4 нэгж хувиар (35.0%) тус тус нөлөөлсөн байна.

2. Орон сууцны үнэ
Орон сууцны үнийн индекс 2026 оны 8 дугаар сард 1.45 болж, өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар, өмнөх сараас 2.5 хувиар өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл, өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинэ орон сууцны үнэ 5.1 хувиар, хуучин орон сууцны үнэ 8.1 хувиар тус тус өссөн байна. Өмнөх сартай харьцуулахад шинэ орон сууцны үнэ 2.2 хувиар, хуучин орон сууцны үнэ 2.4 хувиар өссөн байна.

3. Төсөв
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 22.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.5 (18.4%) их наяд төгрөгөөр, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 20.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.0 (11.1%) их наяд төгрөгөөр тус тус өсжээ. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний 8 сард 22.2 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.

4. Гадаад худалдаа
Монгол Улс 2026 оны эхний 8 сард нийт 155 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 22.8 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 14.4 тэрбум ам.доллар, импорт 8.4 тэрбум ам.доллар болж, тэнцэл 6.0 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 6.1 (36.8%) тэрбум ам.доллар, экспорт 5.2 (57.2%) тэрбум ам.доллар, импорт 891.2 (11.9%) сая ам.доллар, тэнцэл 4.3 (3.6 дахин) тэрбум ам.доллароор тус тус өссөн байна.

#онцолсон, #live, #ҮСХ,