Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын гурван иргэний хоёр буюу талаас илүү хувь нь Ирантай хийж буй дайныг нэн даруй зогсоох ёстой гэж үзэж байгааг “Reuters” судалгааны байгууллагатай хамтран хийсэн асуулга харуулж байна. Иргэд цэргийн ажиллагаа анх явуулахдаа тавьж байсан зорилгодоо хүрээгүй байсан ч хамаагүй одоо мөргөлдөөнийг намжаах шаардлагатай гэж үзэж буй. 

Өнгөрсөн баасан гарагаас ням гараг хүртэл явуулсан уг судалгаанд оролцогчдын 66 хувь нь дээрх байр суурийг илэрхийлсэн бол ердөө 27 хувь нь дайн удаан үргэлжилсэн ч хамаагүй АНУ бүх зорилгодоо хүрэхийн тулд үргэлжлүүлэн тулалдах ёстой гэж хариулжээ.

Нэг сар орчим үргэлжилж буй энэхүү дайны улмаас дэлхийн эрчим хүчний зах зээл хямарч, улмаар АНУ-д шатахууны үнэ сүүлийн гурван жилд анх удаа нэг галлон нь дөрвөн ам.доллароос давсан нь иргэдийн дунд түгшүүр төрүүлж байна. 

Иргэд төдийгүй эрх баригч намын гишүүд, дэмжигчид  ч дайныг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж эхэллээ. Санал асуулгаас харахад,  Бүгд найрамдах намын дэмжигчдийн дунд ч санал хуваагдаж байгаа бөгөөд тэдний 40 хувь нь мөргөлдөөнийг хурдан дуусгахыг дэмжиж байна.

Шатахууны үнэ өсөж, үүнийг дагаад эдийн засгийн асуудлууд ч даамжирч магадгүй энэ нөхцөл байдал ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын завсрын сонгуульд нөлөөлөх төлөвтэй. Тэр дундаа Конгрессын хоёр танхимд цөөнх суудалтай байгаа Бүгд найрамдах намын хувьд улс төрийн томоохон сорилт болох нь. 

Эх сурвалж: Reuters 

#Америк,