АНУ-ын Сансар судлалын агентлаг (НАСА) Ангараг гарагийн симуляци орчинд хийх хоёр дахь туршилтдаа сайн дурынхныг урьжээ.

Crew Health and Performance Exploration Analog (CHAPEA 2) буюу Хөлгийн багийн эрүүл мэнд, үзүүлэлт судалгааны аналог гэх нэг жил үргэлжлэх төсөл 2025 оны хавар эхлэх гэнэ. Төслийн хугацаанд багийн дөрвөн гишүүн Хьюстон дахь 1,700 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий 3D хэвлэмэл орчинд байрлана.

Бүртгэл өнгөрсөн баасан гарагт эхэлсэн ба дөрөвдүгээр сарын 2 хүртэл CHAPEA-ийн вэбсайтаар үргэлжлэх юм байна. НАСА төсөлд оролцох хүмүүст төлбөр төлөх боловч хэдий хэмжээний урамшуулал олгохоо олон нийтэд зарлаагүй.

НАСА-ийн Жонсон сансрын төвд байрлах “Mars Dune Alpha” жишиг бааз нь ирээдүйд ширүүн уур амьсгалтай, хязгаарлагдмал нөөцтэй улаан гараг дээр судлаачид очвол тэдний амьдрал ямар байхыг симуляци хийж үзэх зорилгоор зохион бүтээгдсэн юм.

Одоогоор тус баазад “CHAPEA” төслийн эхний туршилт үргэлжилж байгаа ба багийн гишүүд 378 хоногийн даалгаврынхаа талаас илүүг туулаад байгаа аж. Сайн дурынхан тэнд амьдрах хугацаандаа баазын засвар үйлчилгээг хариуцаж, үр тариа тариалах зэрэг бусад ажлуудыг хийх ёстой. Бааз нь мөн сансарт алхах мэдрэмжийг бодитоор мэдрүүлэх зорилготой 1,200 хавтгай дөрвөлжин метр талбайтай гэнэ.

НАСА-ийн зарлалд өгүүлснээр 30-55 насны АНУ-ын иргэн, англи хэлээр чөлөөтэй ярьдаг, STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн чиглэлээр магистрын зэрэгтэй, мөн мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан, дор хаяж 1,000 цаг агаарын хөлөг жолоодсон эсвэл STEM”-ийн докторын хөтөлбөрт хоёр жил ажилласан туршлагатай хүмүүс өргөдөл гаргах боломжтой.

НАСА нийт гурван удаа “CHAPEA” туршилт хийхээр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: Engadget

#наса, #Ангараг гарагийн симуляци орчин, #CHAPEA 2, #Crew Health and Performance Exploration Analog,