Даваа гарагт НАТО-ийн гишүүн Албани улс Зөвлөлтийн үеийн агаарын баазыг НАТО-ийн нисэх онгоцнуудад зориулж дахин нээжээ.
НАТО бүс нутаг дахь байр сууриа бэхжүүлэхийн тулд Кучова агаарын баазад 50 сая гаруй евро буюу 54.26 сая доллар зарцуулсан байна.
Урд талаараа Грек, хойд талаараа Монтенегротой хиллэдэг Адриатын далайн Албани улс нь өөрийн гэсэн сөнөөгч онгоцгүй бөгөөд агаарын орон зайг нь Итали, Грек улс хамгаалдаг.
Ерөнхий сайд Эди Рама нээлтийн үеэр “Энэ бол Оросын аюул заналхийлэл, нео-импералист амбицын улмаас устаж үгүй болох аюулд ороод байгаа манай Баруун Балканы бүс нутгийн аюулгүй байдалд өөр нэг элемент болох бааз юм” гэж мэдэгдсэн байна.
Даваа гарагт агаарын баазын нээлтэнд зориулж Итали дахь НАТО-ийн Авиано баазаас ниссэн хоёр сөнөөгч онгоц Кучовад газарджээ.
Энэхүү агаарын бааз нь өмнө нь “Сталины хот” гэгддэг байсан Кучова хэмээх жижиг хотод байрладаг.
Тус баазад барууны орнуудын эсрэг болзошгүй дайнд бэлэн байх зорилгоор Зөвлөлт холбоот улс болон Хятадад үйлдвэрлэсэн “МИГ” онгоцнуудыг хадгалдаг байжээ.
Рамагийн хэлснээр боломжит бай нь Австри, Герман, Итали, Дани зэрэг улс байв.
“Харин өнөөдөр бид өөр эрин үед амьдарч байгаа бөгөөд аз болоход Албани нөгөө талд орсон” гэж тэрээр нээлтэн дээр хэлжээ.
2009 онд НАТО-д нэгдсэн Албани улс мөн Адриатын эрэг дээрх Порто Романод тэнгисийн цэргийн бааз байгуулах талаар НАТО-той хэлэлцээр хийж байгаа аж.
Эх сурвалж: Reuters

#Нато, #Албани, #Кучова агаарын бааз,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557