Гэрэл зургийг MPA.mn
Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны "Дэнж" хороолол иргэн Э 04.02-ны өдрийн 21:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 17:42 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, тосгоны Захирагчийн ажлын албаны ажилтануудтай хамтран иргэн Э /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 04.07-ны өдрийн 08:37 цагаас эхлэн 3 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг "Хайчийг-Ам", "Ар давхар", "Нарийн" зэрэг газруудаар 30 км-т, 2 дугаар бүлэг "Мэргэн", "Жаваагийн-Өвөр" гэдэг газруудаар 40 км-т, 3 дугаар бүлэг "Хайч", "Мэргэний рашаан", "Нарийн" гэдэг газруудад 15 км газарт тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон.
04.08-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.

#обег, #хоногийн мэдээ, #төөрсөн сураггүй болсон,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557