10 сая орчим оршин суугчтай Богота хотод ган гачгийн улмаас цэвэр усны хомсдол үүсэж, усны хэрэглээг хязгаарлахад хүрчээ.

Албаныхан нийслэл орчмын бүс нутгийг есөн бүсэд хуваасан бөгөөд 24 цагаар ээлжлэн усан хангамжийг нь хязгаарлахаар болсон байна. Хязгаарлалт эмнэлэг, сургуульд хамаарахгүй.

Арга хэмжээг долоо хоногийн эхээр зарласан бөгөөд пүрэв гарагаас хэрэгжиж эхэлсэн байна. Эрх баригчид хоёр долоо хоног тутамд нөхцөл байдалд дүгнэлт хийж байх гэнэ.

Хотын дарга Карлос Фернандо Галан усан хангамжийн нөөцөд үүссэн хомсдолыг хүнд гэж тодорхойлоод, “Богота хотод дусал ч ус дэмий үрэхгүй байцгаая. Хязгаарлалтыг хэзээ цуцлах эсвэл сулруулах вэ гэдэг нь үүнээс хамаарна” гэж уриалжээ.

Хур тунадасгүй, хэт халснаас болж Колумбын усан сангууд маш хурдацтай ширгэж байна.

Хотын усны 70 орчим хувийг хангадаг системийн нэг хэсэг болох Чуза усан сангийн дүүргэлт 17 хувьд ч хүрэхгүй болжээ. Энэ нь сүүлийн 40 жилийн хамгийн бага үзүүлэлт гэдгийг хотын дарга тэмдэглэв.

Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро усны нөөцийг хамгаалахын тулд 30 жилийн хугацаатай төлөвлөгөө боловсруулах тушаал өгсөн тухайгаа пүрэв гарагт “X” хуудсаараа мэдэгдсэн байна.

Мөн тэрээр хяналтгүй хотжилт, хөдөө аж ахуй, барилгын салбарынхныг байгалийн уст давхаргыг “дээрэмдэж” байгааг шүүмжилжээ.

Харин мэргэжилтнүүд энэ асуудлыг зарим талаараа одоо үргэлжилж буй Эль Нино үзэгдэлтэй холбон тайлбарлаж байна.

Сүүлийн жилүүдэд Мехико, Уругвайн нийслэл Монтевидео зэрэг Өмнөд Америкийн хотууд ч усны хомсдолд ороод байгаа аж.

Эх сурвалж: BBC

#ган гачиг, #Колумб улс, #усны хомсдол, #Богота,