Хятадын төрийн дэмжлэгтэй CAS Space компани 2027 онд сансрын аялалд зориулсан хөлгийнхөө анхны нислэгийг үйлдэж, 2028 оноос сансрын аяллын хөтөлбөрөө эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

CAS Space-ийн мэдээлснээр сансрын хөлөг нь дөрвөн панорамик цонхтой, нэг удаад долоон зорчигч тээвэрлэх боломжтой кабинтай байх гэнэ. Тус компани нийт 10 хөлөгтэй болох бөгөөд шинээр баригдсан сансар судлалын паркаас 100 цаг тутамд нэг нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж.

Нэг удаагийн аяллын үнэ 2-3 сая юань буюу 415,127 ам.доллар байх төлөвтэй байна.

Гуанжоу хотод төвтэй CAS Space нь 2018 онд байгуулагдсан бөгөөд хоёр дахь том хувьцаа эзэмшигч нь Хятадын хамгийн том улсын судалгааны хүрээлэн болох Хятадын Шинжлэх Ухааны Академи юм. 

Сүүлийн үед Хятадын сансар судлалын хөтөлбөр эрчимтэй хөгжиж байгаа. Тус улс энэ сарын эхээр Чанъэ-6 пуужингаа хөөргөсөн ба даалгавар нь амжилттай болбол сарны харанхуй талаас хөрсний дээж авчирсан анхны орон болж магадгүй.

Эх сурвалж: Reuters

#сансрын аялал, #ХЯтад, #CAS Space,