ЦойлогсоZ залуусын нэгдэл “Youth Conference 2024” арга хэмжээг гурав дахь жилдээ буюу энэ сарын 19-нд “UG Arena”-д зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагааг Монголын үндэсний олимпын хороотой хамтран зохион байгуулсан бөгөөд хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Олимпын наадамд оролцож буй баг тамирчдаа дэмжих, олон улсын түвшинд хөдөлмөрлөж буй залуусын туршлагаас суралцах зорилгоор “Монголоос дэлхийд” сэдвийн дор шинэ үеийн залуусыг нэгтгэж буйгаараа онцлог байв.

Тус үйл ажиллагааны үеэр “Парис 2024” зуны Олимпын наадмын нээлтийн (2024.07.26-08.11) үйл ажиллагааг чимэх Монголын баг тамирчдын ёслолын хувцсыг Michel & Amazonka брэнд танилцууллаа. Энэ удаагийн ёслолын хувцасны хувьд төрийн их есөн хөлт цагаан туг, Олимпын бамбар, Парисын олимпын бэлгэдэл, нар сарны дүрслэл, гоо марал зэрэг үндэсний болоод Олимпын бэлгэдэл болсон үнэ цэн бүхий дүрслэх хэрэглүүрүүдийг алтан утсаар хатгаж урлажээ.

ФОТО: Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #онцлох зураг, #Парисын олимп, #Michel & Amazonka брэнд,