Элчин сайд Ричард Буанган Тавантолгой Төмөр Зам ХХК компанид Progress Rail зүтгүүр хүлээлгэн өгч буй тухай дараах мэдэгдлийг гаргажээ. 

"АНУ-ын Progress Rail компанийн үйлдвэрлэсэн зүтгүүрүүдийг худалдан авч буй Монгол Улсын Засгийн газарт АНУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэе! Саяхан Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Тавантолгой Төмөр зам ХХК-ийн Зүтгүүрийн депод очиж, 16 зүтгүүрийн эхний хоёрыг үзэж сонирхох боломж надад тохиосон билээ. Мөн эдгээр зүтгүүрийг ажиллуулах, зохицуулах, засварлах инженерүүд, техникийн гайхалтай баг хамт олонтой танилцлаа.

Энэ бол Монголын бахархал юм.

Тэд ачаа бэлдэх, тээвэрлэх шинэ барилга байгууламжаа цогцлоон ирээдүйгээ угтаж байна. Төмөр зам, зүтгүүрүүд зэрэг логистикийн шинэ байгууламжууд нь тэдний хийж буй хамгийн чухал сайжруулалтбөгөөд АНУ эдгээр шинэчлэлд оролцсож байгаад бахархаж байна.

Монголын өргөжин тэлж буй дотоодын төмөр замын тогтолцоонд АНУ үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. Монгол Улс бүтээгдэхүүнээ бүс нутгийн төдийгүй олон улсын зах зээлд гаргах боломжийг нэмэгдүүлэх замаар логистикийн хувьд бие даах чадвар болон ашиг орлогоо нэмэгдүүлнэ гэсэн хүлээлт бидэнд байна.

Эдгээр техник тоног төхөөрөмж сайн ашиглагдана гэдэгт итгэж байна. Бид Тавантолгой Төмөр Зам ХХК-ийн нарийн мэргэжлийн хүмүүстэй уулзсандаа баяртай байгаа бөгөөд ойрын ирээдүйд дахин зочилно гэдэгт найдаж байна. Монгол Улсынхаа эдийн засгийн өсөлт, ард иргэдийнхээ хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсаар буй та бүхэнд дахин баяр хүргэж улам их амжилтыг хүсэн ерөөе!"

#ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК, #Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам, #Элчин сайд Ричард Буанган,