Даваа 2026.10.05

✅ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны тэтгэмж болон Боловсролын зээлийн сангаас олгох 3500 гаруй оюутны сургалтын төлбөртэй холбоотой зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж, төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүлэв.

1chuulgan.jpg

✅ Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явууллаа.

1TBX.jpg

✅ Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооноос "Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

1Helltsleg.jpg

Мягмар 2026.10.06

✅ Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэв.

2HamtBX.jpg

✅ Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн дөрөв дэх, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

2TBX.jpg

✅ Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Мөн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.

2TBBX.jpg

✅ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг байгуулах тухай тогтоолын төсөл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн ирэх оны төсвийн төслийг хэлэлцлээ.

2XZBX.jpg

✅ Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

2XXNBBX.jpg

Лхагва 2026.10.07

✅ Монгол Улсын Засгийн газраас Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай болон Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв.

3TosolUrgun.jpg

✅ Төсвийн болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар автомашины албан татвар, автозам ашигласны төлбөрийг бууруулах, НӨАТ-ын 2.0 хувийн буцаан олголтыг 8.0 хувь болгон нэмэгдүүлэх, мөн орон нутгийн болон улсын чанартай автозамын хураамжийг нэмсэн шийдвэрийг цуцлах тухай асуудлуудаар иргэдээс гаргасан нийтийн цахим өргөдлүүдийг хэлэлцэв.

3HamtBX.jpg

✅ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

3BOXXAABX.jpg

✅ Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар мөнхүү ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.

3OB'X.jpg

✅ Хууль зүйн байнгын хорооноос “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгууллаа.

3Sonsgol.jpg

Пүрэв 2026.10.08

✅ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороог Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтож, тогтоол гаргалаа.

4chuulgan.jpg

✅ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

4Ayulgui.jpg

✅ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаагийн Монголбанкны Ерөнхийлөгчид хандаж тавьсан инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариу болон Монгол Улсын ирэх оны төсвийн төслийг хэлэлцлээ.

4EZBX.jpg

✅ Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзаж, зээлийн хүүг бууруулах бодлогын шийдлийг богино хугацаанд боловсруулж, танилцуулахыг чиглэл болголоо.

4SZX.jpg

✅ Улсын Их Хурлын дарга 389 тоот захирамж гаргаж, “Эко өрх”-ийн бодлого, эрх зүйн зохицуулалт, санхүүжилтийн талаар санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгууллаа.

4EcoOrkh.jpg

Баасан 2026.10.09

✅ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хөгжлийн дэмжих тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол, түүнтэй холбогдох асуудлуудыг хэлэлцэв.

5chuulgan3.jpg5chuulgan2.jpg5chuulgan.jpg

✅ Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд ХБНГУ-ын Ландэсбаушпар, Шпаркассэ банкуудын удирдлагуудыг хүлээн авч уулзан, иргэдийг орон сууцжуулах асуудлаар санал солилцлоо.

5meeting1.jpg5meeting2.jpg

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,