Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Тайванийн Үндэсний баярыг тохиолдуулан АНУ-д үйлдвэрлэсэн “Чинук” нисдэг тэргээр асар том төрийн далбааг Тайбэй хотын дээгүүр нисгэжээ. Энэ нь аравдугаар сарын 10-нд тэмдэглэдэг баярын хамгийн онцлох үйл явдлуудын нэг болсон байна.
Тайванийн далбааг олон улсын зарим арга хэмжээнд мандуулахыг Бээжингийн эсэргүүцэл, шахалтын улмаас хязгаарладаг. Тухайлбал, Олимпын наадамд Тайвань “Хятадын Тайбэй” нэрээр оролцож, өөрийн төрийн далбааны оронд тусгай бэлгэ тэмдэг ашигладаг.
Тайванийн эрх баригчид 2019 оноос хойш Хятадын зүгээс ирэх дарамт нэмэгдсэнтэй холбоотойгоор үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Үндэсний баярын үеэр асар том далбаа нисгэх уламжлалыг өргөжүүлжээ. Далбаа Ерөнхийлөгчийн ордны дээгүүр нисэх үеэр төрийн дууллаа эгшиглүүлдэг байна.

Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-дэ баярын үеэр бодлогын зорилтоо танилцуулж, Бээжинтэй харилцах харилцааны талаар байр сууриа илэрхийлэхээр төлөвлөжээ. Өнгөрсөн жил түүний илтгэлийн дараа Хятадын тал түүнийг “үймээн дэгдээгч”, “аюул заналхийлэл үүсгэгч” хэмээн шүүмжилж байсан юм.
Хятад улс ардчилсан тогтолцоотой Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг бол Тайвань өөрийн засаг захиргаа, зэвсэгт хүчин, улс төрийн тогтолцоотой. Хоёр талын харилцаа олон арван жилийн турш хурцадмал хэвээр байна.
Тайванийн Үндэсний баярыг 1911 оны хувьсгалын ойгоор тэмдэглэдэг. Тус хувьсгалын үр дүнд Хятадын сүүлчийн эзэнт гүрэн нуран унаж, Бүгд Найрамдах Хятад Улс байгуулагдсан юм. 1949 онд Хятадын иргэний дайнд коммунист хүчин ялсны дараа Бүгд Найрамдах Хятад Улсын засгийн газар Тайваньд шилжин суурьшжээ.
Эх сурвалж: Reuters

#Тайвань,