Гэрэл зургийг MPA.mn
Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, дэд бүтцийн ачааллыг бууруулах, дагуул хотууд болон шинэ суурьшлын бүсийн хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр замын төсөл хэрэгжиж байна.
Улаанбаатар хотын хүн ам сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдэж, ойролцоогоор 1.7 саяд хүрээд байгаа энэ үед тээвэр, ложистикийн шинэ сүлжээ бий болгох нь хотын хөгжлийн чухал асуудлын нэг болоод байна.
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХӨГЖИЛ, ХҮННҮ ХОТЫН ШИНЭ БОЛОМЖ
Шинэ төмөр замын сүлжээ нь Хөшигийн хөндийн бүсийн эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ Хүннү хотод амьдрах, ажиллах, бизнес эрхлэх орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн бүс нутгийн тээвэр, ложистикийн холболтыг сайжруулах боломж бүрдэнэ.
АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВРИЙГ ХОТЫН ТӨВӨӨР НЭВТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
Төмөр зам ашиглалтад орсноор 34 нэр төрлийн тэсэрч дэлбэрэх болон бусад аюултай ачааг Улаанбаатар хотын төвөөр дамжуулан тээвэрлэхгүй байх боломж бүрдэх юм. Ингэснээр хотын төвийн аюулгүй байдлыг хангах, аюултай ачаа тээвэртэй холбоотой эрсдэлийг бууруулахад хувь нэмэр оруулна.
ТӨМӨР ЗАМЫН ГАРМЫН ХААЛТААС ҮҮСЭХ СААТАЛ БУУРНА
Улаанбаатар хотын төмөр замын гармуудын хаалтаас шалтгаалан авто замын хөдөлгөөн өдөрт дунджаар 144 минут саатдаг гэсэн тооцоо бий.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор гармын хаалтын хугацааг 21–120 минутаар бууруулах боломжтой бөгөөд энэ нь нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг багасгахад дэмжлэг үзүүлэх юм.
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦ
Төслийн бүтээн байгуулалтын ажилд одоогийн байдлаар 1,100 гаруй хүн, 700 орчим техник, тоног төхөөрөмж ажиллаж байна.
Төслийн эхний ээлжийн 87 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусаж, нийт 1,279 урт метр гүүрэн байгууламжийг үндэсний таван консорциум гүйцэтгэж дуусжээ.
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам нь тээвэр, ложистикийн шинэ боломж нээхээс гадна Хөшигийн хөндийн бүсийн хөгжил, дагуул хотын төлөвлөлт, нийслэлийн төвлөрлийг сааруулах бодлоготой уялдсан томоохон дэд бүтцийн төсөл юм.

#Зам тээврийн яам, #Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт,