Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Хятадад эрэгтэйчүүдийн хорт хавдрын өвчлөл эмэгтэйчүүдийнхээс 1.66 дахин өндөр байгааг “JAMA Oncology” сэтгүүлд нийтлэгдсэн томоохон судалгаа харуулжээ.

Судалгаанд Хятад, Их Британийн нийт 589,766 хүн хамрагдсан бөгөөд Хятадын Шанхай хотын 134,742 хүний мэдээллийг тусгайлан шинжилсэн байна.

Судлаачид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хорт хавдрын өвчлөлийн зөрүүний 84.44 хувийг 11 эрсдэлт хүчин зүйлээр тайлбарлаж болно гэж үзжээ. Үүнд тамхидалт хамгийн их нөлөөтэй байсан бөгөөд нийт зөрүүний 51.75 хувийг дангаараа тайлбарласан байна.

Судлаачдын үзэж буйгаар эрэгтэйчүүдийн хорт хавдрын өвчлөл, нас баралтад тамхи болон согтууруулах ундааны хэрэглээ, мөн амьдралын хэв маягтай холбоотой бусад хүчин зүйлс голлон нөлөөлж байна.

Мөн согтууруулах ундааны хэт хэрэглээ 15.10 хувь, архаг элэгний өвчин 10.05 хувь, жимс, жимсгэнэ бага хэрэглэх нь 9.91 хувьтай холбоотой байжээ.

Судлаачид эрэгтэйчүүдийн дунд тамхидалт, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь хорт хавдрын өвчлөлийг багасгахад чухал болохыг онцолжээ.

Эх сурвалж: Reuters

#хорт хавдар,