Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай хийсэн гурван талт уулзалтын дараа цөмийн зэвсгийг хязгаарлах харилцан тохиролцоонд хүрэхэд маш хэцүү боловч энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана гэдгээ мэдэгджээ.
Тэрбээр Хятадаас Вашингтон руу буцах замдаа “Ройтерс” агентлагт утсаар ярилцлага өгөхдөө цөмийн зэвсгийг хязгаарлах санааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч улс орнууд их хэмжээний цөмийн зэвсгээсээ татгалзах нь улс төр, хэлэлцээрийн хувьд амаргүй гэдгийг онцолсон байна.

Трампын хэлснээр, Ши Жиньпин уг санааг зарчмын хувьд дэмжиж байгаа аж. Гэвч Хятад улс цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлж байгаа энэ үед гурван улсын хооронд зэвсэглэл хязгаарлах тохиролцоонд хүрэх нь сорилт болох юм.
Гурван улсын удирдагчид уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлдээ “Цөмийн дайнд ялагч гэж байхгүй бөгөөд ийм дайн хэзээ ч гарч болохгүй” гэдгийг дахин нотолж, цөмийн эрсдэлийг бууруулах, зэвсэг дэлгэрүүлэхээс урьдчилан сэргийлэх асуудлаар яриа хэлэлцээ хийхээр тохиролцжээ.
Гэсэн хэдий ч цөмийн зэвсгийг хязгаарлах талаар тодорхой гэрээ, тохиролцоонд одоогоор хүрээгүй байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Владимир Путин, #Трамп, #ши жиньпин,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3598