Саудын Арабын нийслэл Риядын олон улсын нисэх буудалд бямба гарагт хүчтэй дэлбэрэлтийн чимээ сонсогдсоны дараа зорчигчдыг буудлын зарим хэсгээс нүүлгэн шилжүүлжээ. Мөн түргэн тусламжийн автомашин олноороо нисэх буудалд очсон талаар гэрчүүд болон эх сурвалжууд мэдээлсэн байна. Энэ хэрэг нь Йемений Ираны дэмжлэгтэй Хусит бүлэглэл Саудын Арабын эсрэг пуужингийн довтолгоогоо эрчимжүүлж буй үед гарчээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, тус нисэх буудал энэ долоо хоногт өмнө нь хоёр удаа халдлагад өртөж, дөрвөн хүн амиа алдан, хэд хэдэн хүн шархадсан байна. Мөн нэг нисэх онгоц ихээхэн хэмжээний хохирол амсжээ. Үүний улмаас Рияд руу чиглэсэн нислэгүүдийг өөр нисэх буудал руу шилжүүлэх, эсвэл цуцлах арга хэмжээ авсан байна. Etihad Airways болон Qatar Airways компаниуд Рияд руу үйлдэх хэд хэдэн нислэгээ цуцалсан бөгөөд зарим нислэгийн цуцлалт даваа гараг хүртэл үргэлжлэхээр болжээ.

Нисэх буудлын захиргаа зорчигчдод нислэгийнхээ төлөвийг урьдчилан шалгаж, агаарын тээврийн компаниудтайгаа холбогдохыг зөвлөсөн байна. Харин Саудын Арабын Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба болон Иргэний нисэхийн ерөнхий газар бямба гарагт болсон хэргийн талаар тайлбар өгөөгүй байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #саудын араб,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3587