Словакийн Ерөнхий сайд Роберт Фико Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгыг хүлээн авч, тавдугаар сард Москвад болох Дэлхийн хоёрдугаар дайны дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцохоор болсноо өнөөдөр мэдэгдэв.
Тус улсын засгийн газар Украины түрэмгийллийг үл харгалзан Оростой харилцаагаа сайжруулахыг эрмэлздэг бөгөөд Фико ирэх онд Москвад болох арга хэмжээнд оролцох хүсэлтэй байгаагаа өмнө нь ярьж байсан.
Тэгвэл өнөөдөр тэрээр албан ёсны урилгыг хүлээн авсан гэдгээ мэдэгдэв.
“Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхий сайдын хувьд 2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох фашизмыг ялсны баярт оролцох онцгой сонирхолтой байгаа нь хачирхалтай зүйл биш” гэж Фико “Facebook”-ээр мэдэгджээ.
Цааш нь “Тиймээс би Оросын Ерөнхийлөгч В.Путиний эдгээр чухал баярт оролцох албан ёсны урилгыг хүлээн авч байгаадаа баяртай байна” гэсэн байна.
Өнөөдөр Словакийн засгийн газрын алба мөн Фиког АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамптай утсаар ярьсан бөгөөд ярианы ихэнх хэсэг нь Словактай хиллэдэг Украины дайнд төвлөрч байсан талаар тусдаа мэдэгдэл хийжээ.
Жил гаруйн өмнө албан тушаалдаа орсноосоо хойш Фикогийн зүүний үндсэрхэг үзэлтэй засгийн газар Киевт үзүүлэх цэргийн хангамжийг нэн даруй зогсоогоод, зэвсгийн нийлүүлэлт дайныг уртасгахад хүргэж байгааг шүүмжилж байв. Гэсэн ч Украинтай худалдаагаа үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн юм.
Ерөнхийдөө Фико нь хөрш Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны адил Москваг тусгаарлахыг эрмэлзэж буй Европын холбооны албан ёсны байр суурьтай зөрчилддөг.
Словакийн удирдагч өнгөрсөн сард Оросын төрийн мэдлийн “Россия-1” телевизэд өгсөн ярилцлагадаа Украины дайнд хандаж буй ЕХ-ны хандлагыг шүүмжилснээр сөрөг хүчний шүүмжлэлд өртсөн юм.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Словак, #Ялалтын баяр, #Ерөнхий сайд Роберт Фико,