Өмнөд Солонгосын парламент Ерөнхийлөгч Юн Сук Ёолыг цэрэг дайны үеийн онц байдал зарласных нь дараа огцруулах саналыг өргөн барьсан ч түүний нам саналыг эсэргүүцэхээ мэдэгдэв.
Хууль тогтоогчид уг хуулийн төслийн хүрээнд баасан гарагт санал хурааж магадгүй байгаа. Юны эрх баригч Ардын хүчний нам үүнийг эсэргүүцнэ гэж мэдэгдсэн ч тус нам уг асуудлаас болж хуваагдсан байна. Парламентад олонх болсон сөрөг хүчний Ардчилсан нам уг хуулийн төслийг батлахын тулд эрх баригч намын наймаас доошгүй гишүүний дэмжлэг авах шаардлагатай юм.
Мягмар гарагийн орой Юн цэргийн байдал зарлаж, улс төрийн үйл ажиллагааг хориглож, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хязгаарлахыг оролдсоноос болоод сайд нар хуваагдаж, онц байдлыг цуцлах хүртэл зургаан цагийн турш эмх замбараагүй байдлыг үүсгэсэн.
Дараагийн өдөр нь сөрөг хүчний бүлгүүд импичментийн төслийг өргөн барихад эрх баригч намын 108 гишүүний хэн нь ч оролцоогүй юм.
Ардчилсан намын хууль тогтоогч Ким Сын Вон пүрэв гарагийн үүрээр болсон Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейн чуулганы үеэр “Юн Сук Ёолын дэглэм онц байдал зарласан нь манай ард түмнийг ихээхэн төөрөгдүүлж, айдаст автуулсан” гэж мэдэгджээ.
“Парламентыг хамгаалж байсан ордны ажилчид болон ард түмэн биднийг биеэрээ хамгаалсан. Ард түмэн ялсан, одоо бид ард түмнээ хамгаалах цаг болсон.”
Юн дайны байдал зарласны дараа зэвсэглэсэн цэргүүд Сөүл дэх Үндэсний ассамблейн байр руу хүчээр орохоор оролдсон ч ордны ажилчид тэдний эсрэг галын хор ашиглан эсэргүүцсэн юм.
“Бид ерөнхийлөгч Юны бүрэн эрхийг нэн даруй түдгэлзүүлэх хэрэгтэй. Тэр ард түмнийхээ эсрэг арилшгүй, түүхэн гэмт хэрэг үйлдсэн. Цаашдын амьдралыг нь хэвийн үргэлжлүүлэхийн тулд ард түмнийхээ түгшүүрийг тайлах хэрэгтэй” гэж Ким цааш нь хэлсэн байна.
Импичментийн хуулийн төслийг батлахын тулд гишүүдийн гуравны хоёрын санал шаардлагатай. Хэрэв баталж чадвал Үндсэн хуулийн шүүх уг саналыг авч хэлэлцэх бөгөөд энэ үйл явц 180 хүртэл хоног үргэлжилж магадгүй аж.
Хэрэв Юныг эрх мэдлээс нь түдгэлзүүлбэл Ерөнхий сайд Хан Дак Сү түүний оронд ажиллах болно. Тус улсын хуулиар ерөнхийлөгч өөрөө огцорсон эсвэл огцруулсан тохиолдолд 60 хоногийн дотор дахин сонгууль явуулах ёстой.
Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #импичмент, #Ерөнхийлөгч Юн Сук Ёол,