Европын сансрын агентлаг (ESA) Энэтхэгийн Сансрын Судалгааны Байгууллага (ISRO)-ын пуужинг ашиглан нарны ажиглалтын Proba-3даалгавраа амжилттай эхлүүллээ. 

Пуужинг Сатиш Даван сансрын төвөөс лхагва гарагт хөөргөхөөр төлөвлөж байсан ч техникийн саатлын улмаас өнөөдөр хөөргөсөн байна. Энэхүү даалгаврын зорилго нь сансрын цаг агаар эдийн засаг болон технологид хэрхэн нөлөөлдгийг судлах зорилготой өргөн хүрээний судалгаанд хувь нэмэр оруулах явдал аж. 

Арав гаруй жилийн хугацаанд бүтээгдсэн Proba-3 хэмээх хоёр хиймэл дагуул бүхий систем нь хоёр жилийн турш ажиллах зориулалттай.

ISRO”-ийнPSLV-XL пуужинг хөөрснөөс 20 гаруй минутын дараа нислэгийг хариуцаж буй М.Жаякумар хиймэл дагуулыг тойрог замд оруулсан болохыг мэдэгджээ.

ESAнь нарны гадаргуу болон агаар мандлын зургийг тойрог замаас авах, хэмжилт хийхэд зориулагдсан “Solar Orbiter” даалгаврыг аль хэдийн хэрэгжүүлж байгаа ч Proba-3 нь өөр зүйлийг судлахад чиглэгдсэн бөгөөд тус агентлагийн нарыг судлах чадавхыг нэмэгдүүлэх юм. 

Нарны титэм ... маш муу судлагдсан. Бидний ойлгохыг үнэхээр хүсэж байгаа зүйл бол титмийн массын ялгаралт эсвэл нарны салхи хэрхэн үүсдэгийг ойлгох явдал гэж Proba-3 системийн инженер Эстер Бастида Пертегаз хэлэв.

Эдгээр нь дэлхий дээрх харилцаа холбоо, навигацийн систем, цахилгаан сүлжээг ноцтойгоор тасалдуулах эрсдэлтэй үзэгдэлд тооцогддог.

200 сая еврогийн өртөгтэй уг төслийг SENER Aerospace, Redwire Space, Airbus Defence and Space зэрэг Европын 40 гаруй компани дэмжин ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

#Европын сансрын агентлаг, #Proba-3, #Энэтхэгийн Сансрын Судалгааны Байгууллага, #PSLV-XL, #нарны судалгаа,