Оросын эрдэмтэд Сибирийн алслагдсан Якутын нутгаас нэн ховор арслан зааны тугал олсноо энэ долоо хоногт олон нийтэд үзүүлэв. 50,000 жилийн настай тугалыг зуны улиралд мөнх цэвдэг гэсэх үеэр олсон байна.

Тугалыг олдсон газрын нэрээр “Яна” гэж нэрлэсэн бөгөөд дэлхийн хамгийн сайн хадгалагдсан арслан заан болохыг эрдэмтэд тэмдэглэжээ.

100 кг жинтэй, 120 см өндөр, 200 см урт Яна үхэх үедээ дөнгөж нэг орчим настай байсан байна.

Энэхүү нээлтээс өмнө дэлхийд ердөө зургаан арслан зааны үлдэгдэл олдож байсан ба тав нь Орос, нэг нь Канадаас олдож байжээ.

Янаг дэлхийн хамгийн том мөнх цэвдэг болох Батагайка тогооноос ойролцоо амьдардаг хүмүүс олсон байна.

Олдох үедээ бараг бүрэн гэссэн байсан боловч зөвхөн урд хөл нь идэгдсэн байсан талаар Лазаревын Арслан зааны музейн лабораторийн дарга ярьжээ. Түүний хэлснээр хамгийн түрүүнд гэссэн хэсэг нь махчин амьтан эсвэл шувууны хоол болдог тул хүмүүс тугалыг “зөв цагтаа олсон гэж тайлбарлав.

Музейн судлаач Гаврил Новгородовын таамаглаж буйгаар арслан зааны тугал намагт гацсан бөгөөд “тиймээс хэдэн арван мянган жилийн турш хадгалагдан үлдсэн” байж магадгүй аж.

Цаг уурын өөрчлөлтөөс болж удаан хугацаанд хөлдүү байсан газар гэссэнээр сүүлийн жилүүдэд ийм төрлийн нээлтүүд илүү олон давтамжтай хийгдэх болжээ.

Тухайлбал, өнгөрсөн сард энэ бүс нутгийн эрдэмтэд 32,000 орчим жилийн настай сэлмэн шүдтэй барын муммижсан үлдэгдлийг олсон бол энэ оны эхээр 44,000 жилийн настай чонын үлдэгдлийг илрүүлсэн байна.

Эх сурвалж: BBC

#Олдвор, #Сибирь, #Арслан зааны тугал, #Яна,