Өнөөдөр НАСА-ийн Паркер нээртэй хөлөг өндөр температур, хүчтэй цацраг туяаг даван туулж, нарны гадна агаар мандалд нэвтрэн, өмнө нь ямар ч сансрын хөлгийн хийж байгаагүйг хийх гэж байна. 

Халуун орчинд байх үед нь Паркертай холбоо тогтоох боломжгүй бөгөөд эрдэмтэд арванхоёрдугаар сарын 27-нд түүнээс дохио ирнэ гэж найдаж байна.

Уг хөлгийн нарны аймгийн төвийг чиглэсэн аялал 2018 онд эхэлж байв. Паркер энэ хугацаанд нарны хажуугаар 21 удаа өнгөрч, улам бүр ойртсоор байгаа ч энэ удаад өмнөх аяллуудаасаа илүү ойртож, дээд амжилт тогтоох юм.

Эрдэмтдийн тооцоолсноор өнөөдөр уг хөлөг нарны гадаргууд 6.2 сая км ойртох төлөвтэй байна.

Энэ нь тийм ч ойрхон сонсогдохгүй байж магадгүй ч Бид нарнаас 149 сая км зайд оршдог. Хэрэв нар болон дэлхийг нэг метрийн зайд байрлаж байна гэж төсөөлбөл Паркер нарнаас дөрвөн сантиметр зайд очно гэсэн үг гэж НАСА-ийн Никола Фокс тайлбарлав.

Уг хөлөг нь 11.5 см зузаантай нүүрстөрөгчийн нийлмэл хамгаалалтаар тоноглогдсон бөгөөд Цельсийн 1,400 хэмийн халуун болон цахилгаан хэрэгслийг гэмтээж болзошгүй цацрагийг тэсвэрлэх ёстой.

Гэхдээ сансрын хөлгийн гол тактик нь наранд хүний ​​гараар бүтсэн аливаа объектоос илүү хурдан буюу 690 мянган км/цагийн хурдтайгаар ойртоод, буцах явдал аж. Энэ нь Лондонгоос Нью-Йорк руу 30 секунд хүрэхгүй хугацаанд ниссэнтэй тэнцэх хурд юм. 

Энэ даалгаврын гол зорилго нь титэм гэгддэг нарны гадна агаар мандлыг судлах явдал ба амжилттай болбол нарны титэм гадаргуугаасаа яагаад илүү халуун байдаг, мөн нарны салхи буюу титмээс ялгардаг ионжсон бөөмсийн урсгалыг ойлгоход туслах болно гэж эрдэмтэд найдаж байна.

Учир нь нар болон түүний идэвхжил, сансрын цаг агаар, нарны салхи зэргийг ойлгох нь дэлхий дээрх бидний өдөр тутмын амьдралд маш чухал юм. 

Эх сурвалж: BBC

#наса, #нарны судалгаа, #Паркер,