Пүрэв гарагт “SpaceX”-ийн “Starship” пуужин агаарт дэлбэрсний улмаас агаарын тээврийн компаниуд Мексикийн булан дээгүүр хийдэг нислэгийн чиглэлээ өөрчлөхөд хүрчээ.

Ачаа тээвэрлэх анхны туршилтаа хийж байсан “Starship” хөлөг 17:38 цагт Өмнөд Техасаас хөөрсөн ч найман минутын дараа удирдлагын төвөөс холбоо нь тасарсан байна.

Гэсэн ч “Super Heavy” нэртэй пуужингийн хурдасгуур төлөвлөгөөний дагуу хөөрснөөс хойш ойролцоогоор долоон минутын дараа хөөргөх тавцан руугаа буцаж, амжилттай газарджээ.

Хамгийн сүүлд өнгөрсөн оны гуравдугаар сард болсон туршилтаар “Starship” хөлөг Энэтхэгийн далай дээгүүр дэлхийн агаар мандалд дахин нэвтрэх үедээ эвдэрсэн боловч “SpaceX”-ийн осол агаарын хөдөлгөөнд саад болж байсан тохиолдол ховор юм.

“FlightRadar24”-ын мэдээллээс харвал олон арван арилжааны онгоцыг өөр нисэх онгоцны буудал руу шилжүүлж, зарим онгоц болзошгүй хог хаягдлаас зайлсхийхийн тулд чиглэлээ өөрчилсөн байна. Флоридагийн Майами, Форт-Лодердейл хотын нисэх буудлуудаас хөөрөх нислэгүүд мөн 45 орчим минут саатсаны дараа хөөрчээ.

Холбооны нисэхийн алба сансрын хог хаягдал унасан газрын эргэн тойронд нислэгийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулсан ч хэсэг хугацааны дараа хэвийн үйл ажиллагаа сэргэсэн болохыг мэдэгдэв.

Өмнөх хувилбаруудаас 2 метр өндөр “Starship” хөлгийн дээд шат нь хөөргөснөөс хойш ойролцоогоор нэг цагийн дараа Энэтхэгийн далайд газардах ёстой байв.

“SpaceX”-ийн үүсгэн байгуулагч Илон Маскийн хэлснээр шингэн хүчилтөрөгч алдагдсанаас болж дотоод даралт нэмэгдэж, пуужин задрахад хүргэсэн байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна.

Пүрэв гарагт болсон энэхүү нислэг нь Ангараг гараг руу хүн болон ачаа тээвэрлэх, мөн дэлхийн тойрог замд олон тооны хиймэл дагуул байрлуулах чадвартай пуужин бүтээх олон тэрбум долларын өртөгтэй төслийн хүрээнд бүтсэн “Starship” хөлгийн 2023 оноос хойш хийгдсэн долоо дахь туршилт байв.

Эх сурвалж: Reuters

#SpaceX, #starship, #илон маск, #туршилтын нислэг,