Өнгөрсөн сард болсон “Jeju Air”-ийн онгоцны ослын дараа Өмнөд Солонгосын Тээврийн яам Муан олон улсын нисэх онгоцны буудлын бетонон хашааг буулгахаар болсноо лхагва гарагт мэдэгдлээ.
Ослын шалтгааныг шувууны дайралттай холбоотой байж магадгүй хэмээн таамаглан шалгаж байгаа ч хөөрөх зурвасын төгсгөлд байрлах навигацийн системийн хаалт байгаагүй бол олон хүн амиа алдахгүй байсан гэж шинжээчид үзэж байгаа.
Тус улсын түүхэн дэх хамгийн аймшигтай онгоцны ослын дараа эрх баригчдын зарласан өргөн хүрээний шинэчлэлд Муан, Чежү зэрэг Өмнөд Солонгосын хамгийн ачаалалтай долоон нисэх онгоцны буудлын навигацийн антенуудын суурийг шинэчлэх эсвэл бусад тохируулга хийх ажил багтжээ.
“Instrument Landing Systems” (ILS) буюу “localiser” хэмээх навигацийн систем нь онгоцыг буух үед чиглүүлэх үүрэгтэй төхөөрөмж юм. Эрх баригчид уг системийг байрлуулсан байгууламжуудад шалгалт хийснийхээ дараа ийм шийдвэр гаргасан байна.
“Муан олон улсын нисэх онгоцны буудал нь одоо байгаа бетоныг бүрэн буулгаж, бат бөх бус бүтэцтэй ‘localiser’-ийг дахин суурилуулахаар төлөвлөж байгаа” гэж яам мэдэгдэлдээ өгүүлжээ.
Арванхоёрдугаар сарын 29-нд болсон ослоор 179 хүн амь үрэгдэж, “Boeing 737-800” онгоцны арын хэсэгт сууж явсан багийн хоёр гишүүн амьд үлдсэн билээ.
Тухайн үед онгоцны дугуй дэлгэгдээгүй тул элгээрээ газардаж, өндөр хурдтайгаар хөөрөх зурвасын төгсгөлд байдаг бетонон хашааг мөргөөд дэлбэрсэн юм.
Ослын дараа аюулгүй байдлын стандарт мөрдөгдөөгүй гэсэн асуудал хөндөгдөж, эрх баригчид нислэгийн зурвасын аюулгүйн бүсийн стандарт хэмжээг өргөтгөх шахалттай тулгарсан.
Тээврийн яамны зүгээс бүх нисэх онгоцны буудлын нислэгийн зурвасын аюулгүйн бүсийг 240 метр болгохоо мэдэгдсэн байна. Тэгвэл осол болохоос өмнө Муан нисэх онгоцны буудлын аюулгүйн бүс ойролцоогоор 200 метр урттай байжээ.
Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #Jeju Air, #Муан олон улсын нисэх онгоцны буудал,