“Google Maps” АНУ-ын хэрэглэгчдэд зориулан Мексикийн булангийн нэрийг Америкийн булан болгон өөрчиллөө.

“Google” компани засгийн газрын албан ёсны шинэчлэлүүдийн дагуу мэдээллээ шинэчилдэг практикийн хүрээнд энэ өөрчлөлтийг хийснээ мэдэгдсэн байна.

Тус компанийн мэдэгдэлд дурдсанаар АНУ, Куба, Мексиктэй хиллэдэг тус булан Мексикийн хэрэглэгчдэд “Мексикийн булан” хэмээн хуучнаараа харагдах бол дэлхийн бусад орны хэрэглэгчдэд “Мексикийн булан (Америкийн булан)” гэж харагдах гэнэ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн сард албан үүргээ хүлээж авсныхаа дараа уг засгийн газрын баримт бичгүүдэд уг булангийн нэрийг өөрчлөх захирамж гаргасан юм.

Мексик энэ алхмыг буруушааж байгаагаа мэдэгдсэн.

Гэсэн ч Дотоод хэргийн яамны удирддаг АНУ-ын засгийн газрын мэдээллийн сан болох Газарзүйн нэрсийн мэдээллийн систем булангийн нэрийг шинэчилсний дараа даваа гарагт “Google” компани нэрийг нь өөрчилсөн байна.

Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шеинбаум “Google”-ээс Мексикийн булангийн нэрийг өөрчлөх шийдвэрээ эргэн харахыг хүссэн бөгөөд АНУ Персийн булангийн нэрийг өөрчлөх хууль ёсны эрхгүй гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

НҮБ-ын Далайн хуулийн конвенцод аливаа улс орны тусгаар тогтносон нутаг дэвсгэр нь эргээс нь ердөө 12 далайн милийн зайд оршдог гэж заасан байдаг аж.

Хэвлэл мэдээллийн “Associated Press” байгууллага АНУ-ын ихэнх хэвлэл мэдээллийн байгууллагад ашиглагддаг гарын авлагадаа Мексикийн булангийн нэрийг өөрчлөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Үүнээс болоод сурвалжлагчид нь Зууван танхимд нэвтрэх эрхгүй болжээ.

“Трампын засаг захиргаа AP-г хараат бус сэтгүүлзүйн төлөө шийтгэж байгаа нь бидний санааг зовоож байна. AP-ийн агуулгад үндэслэн Зууван танхимд нэвтрэх эрхийг хязгаарлах нь олон нийтэд хараат бус мэдээ мэдээлэл авах боломжийг ноцтойгоор саатуулаад зогсохгүй, үндсэн хууль илт зөрчсөн үйлдэл болногэж “AP”-ийн Гүйцэтгэх редактор Жули Пэйс мэдэгдэв.

Трамп мөн нэгдүгээр сарын 20-нд Хойд Америкийн хамгийн өндөр уул болох Деналиг МакКинли уул гэж нэрлэх захирамжид гарын үсэг зурсан. “Google Maps” энэхүү өөрчлөлтийг хараахан хийгээгүй байгаа бол “AP” өөрийн гарын авлагадаа уулын хуучин нэрийг ашигласан байна.

Эх сурвалж: BBC

#Google Maps, #Мексикийн булан, #Америкийн булан,