Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Бангладешийн Үндэсний нам парламентын сонгуульд ялалт байгуулж, улс төрийн тогтвортой байдлыг сэргээхэд чухал нөлөө үзүүлэх түүхэн үр дүнд хүрснийг орон нутгийн телевизүүд мэдээллээ.
Энэхүү сонгууль нь 2024 онд Gen Z үеийнхний удирдсан бослогын дүнд олон жил засагласан Ерөнхий сайд Шейх Хасина огцорсноос хойш Бангладеш улсад зохион байгуулагдсан анхны үндэсний сонгууль байв.
175 сая хүн амтай, исламын шашин зонхилсон тус улсад Хасинагийн эсрэг жагсаал хэдэн сарын турш үргэлжилж, олон хүний амь эрсэдсэн. Түүнээс гадна өдөр тутмын амьдрал, тэр дундаа дэлхийд хоёрт ордог бэлэн хувцасны экспортын салбарт хүчтэй цохилт өгсөн юм.
Өнөөдөр 4:00 цагийн байдлаар Үндэсний нам парламентын 300 суудлаас 185-ыг авсан нь олонхын босгыг төвөггүй давжээ. Тооллого үргэлжилж буй ч намын удирдлагууд 200-аас дээш суудал авч, үнэмлэхүй олонх бүрдүүлэх боломжтой хэмээн мэдэгдсэн байна.
Үндэсний намын Байнгын хорооны гишүүн Амир Хасру Махмуд Чоудхури “Бид илт давуу ялалт байгуулж байна. Үнэмлэхүй олонх гэдэг бол жинхэнэ илт ялалт. Бид 200 суудлын босгыг давна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Үндэсний намыг Ерөнхий сайдын гол нэр дэвшигч, 60 настай Тарик Рахман удирддаг бөгөөд тэрбээр Ерөнхий сайд асан Халеда Зиа болон Ерөнхийлөгч асан Зиаур Рахманы хүү юм.
Тус нам сонгуулийн амлалтдаа ядуу өрхүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нэг хүний Ерөнхий сайдаар ажиллах хугацааг 10 жилээр хязгаарлах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийг сэргээх, авлигын эсрэг бодлого хэрэгжүүлэх зэргийг багтаажээ.
Харин исламын чиг баримжаатай, Жамаат-е-Ислами нам 56 суудал авсан бөгөөд намын тэргүүн Шафикур Рахман ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна.
Эх сурвалж: Reuters

#Бангладеш, #Бангладешийн Үндэсний нам парламент,