АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүлэмжийн хий хүний эрүүл мэндэд аюултай гэсэн шинжлэх ухааны үндэслэлийг албан ёсоор хүчингүй болгож, автомашин болон ачааны машины утааг хязгаарлах холбооны стандартыг цуцалснаа зарлалаа. Энэхүү шийдвэр нь Трампын засаглалын хүрээнд хэрэгжүүлсэн уур амьсгалын бодлогын хамгийн том ухралт гэж ажиглагчид үнэлж байна. Ерөнхийлөгч Трампын мэдэгдсэнээр, энэ бодлого нь АНУ-ын автомашины үйлдвэрлэлд хэт их дарамт учруулж, үнэ өсгөж эцэстээ Америкийн хэрэглэгчдэд хохирол учруулсан байгаа аж. Дональд Трамп өмнө нь уур амьсгалын өөрчлөлтийг “худал, бодит бус зүйл” хэмээн тодорхойлж байсан бөгөөд АНУ-ыг Парисын уур амьсгалын хэлэлцээрээс гаргасан юм.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Түүнчлэн цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих өмнөх засаглалын татварын хөнгөлөлтүүдийг ч цуцалсан байна. Харин АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обама уг шийдвэрийг эрс шүүмжилж сошиал сүлжээнд “Энэ алхам нь илүү аюултай, илүү эрүүл бус орчинд амьдрахад хүргэхийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чадварыг сулруулна. Үүний цаад зорилго нь чулуужсан түлшний салбарын ашгийг нэмэгдүүлэхэд л чиглэж байна” гэжээ. 

Эх сурвалж: Reuters

#АНУ, #хүлэмжийн хий,