Америкийн сансар судлалын төв өнгөрсөн оны сүүлээр илрүүлсэн “2024 YR4” нэртэй астероидын 2032 онд дэлхийтэй мөргөлдөх магадлалыг 3.1 хувь болгож дахин нэмжээ. Харин Европын сансрын агентлагийн эрсдэлийн үнэлгээ 2.8 хувьтай байна.
Эдгээр агентлагууд астероидын тойрог замыг тодорхойлох, түүний болзошгүй нөлөөллийг загварчлахдаа өөр хэрэгсэл ашигладаг тул тооцоолол нь ялгаатай гарчээ.
Гэхдээ хоёр байгууллагын тусдаа гаргасан үнэлгээ нь 2004 онд илрүүлсэн “Апофис” хэмээх астероидын дэлхийг мөргөх магадлалыг 2.7% гэж тооцоолж байснаас давсан нь “2024 YR4”-ийг сүүлийн 20 жилийн хугацаанд илрүүлсэн хамгийн аюултай сансрын чулуулаг болгож байна.
Гэсэн хэдий ч НАСА-ийн лхагва гарагт хийсэн өөр тооцооллоор “2024 YR4”-ийн 2032 оны арванхоёрдугаар сард дэлхийтэй мөргөлдөх магадлал 1.5% гэж гарчээ. Одон орон судлаачид ажиглалтын мэдээлэлд үндэслэн ийм хэлбэлзэл гарах боломжтой гэж тайлбарлав.
Өмнө нь 350 метрийн диаметртэй “Апофис”-ийг манай гарагийг мөргөнө гэж тооцоолж, Ториногийн нөлөөллийн хэмжүүрээр 10-аас дөрөв гэсэн үнэлгээ өгч байжээ. Одон орон судлаачид уг астероидыг их хэмжээний хор хөнөөл учруулах магадлалтай гэж үзэн, анхааралтай ажиглаж байсан ч 2021 онд астероидын тойрог замд нарийн шинжилгээ хийсний дараа энэ үнэлгээг шинэчилж байв.
Одоогоор 40-90 метр өргөнтэй гэж тооцоолж буй “2024 YR4” нь Ториногийн хэмжүүрээр гурав гэсэн үнэлгээ авсан ч эрдэмтэд дээрх тохиолдолтой ижил зүйл болж магадгүй гэж таамаглаж байна.
Европын сансрын агентлагаас мэдэгдсэнээр илүү их ажиглалт хийх тусам тодорхойгүй байдал багасаж, нөлөөллийн магадлал нэмэгдэх нь тодорхой боловч манай гараг астероидын чиглэлийн бүсээс гарсан тохиолдолд нөлөөллийн магадлал тэр даруй 0 болж буурна гэв.
“Апофис”-ийг нөлөөллийн хэмжүүрээр дөрөв гэж үнэлж байсан нь Ториногийн хэмжүүрээр хамгийн өндөр үнэлгээ өгч байсан тохиолдол аж. Одоогоор эрдэмтдийн илрүүлсэн “2024 YR4”-аас өөр тэгээс дээш үнэлгээ авсан сансрын чулуулаг байхгүй байна.
Эх сурвалж: CNN

#наса, #астероид, #2024 YR4, #дэлхийг мөргөх магадлал,