Оросын Украинд эхлүүлсэн түрэмгийллийн гурав дахь жилийн ойгоор Их Британи улс Оросын төрд ихээхэн дэмжлэг үзүүлдэг эсвэл Оросын төрд ажилласнаар хөрөнгөжсөн хүмүүсийг хориг арга хэмжээний жагсаалтдаа нэмэхээр төлөвлөжээ.

Мөн Оросын засгийн газрын хамгийн эрх мэдэл бүхий дээд албан тушаалтнуудтай холбоотой эсвэл дотно харилцаатай хүмүүсийг хориг арга хэмжээнд хамруулахаа Их Британийн засгийн газар мэдэгдсэн байна. Үүнд зарим улс төрчид, төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчид багтаж болно.

Нэмэлт хориг нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний дайны хүчин чармайлтыг дэмждэг Оросын элитүүдийн эсрэг хэрэгжүүлж буй Их Британийн одоогийн хориг арга хэмжээг нөхөх болно гэж мэдэгдэлд дурджээ.

Их Британийн Аюулгүй байдлын сайд Дэн Жарвис Москва дахь Путиний нөхдөд хандан Таныг Их Британид хүлээж авахгүй гэж хэлсэн байна. 

Тэрээр Өнөөдрийн арга хэмжээ нь энэхүү хууль бус, үндэслэлгүй дайныг санхүүжүүлэхийн зэрэгцээ Оросын ард түмний зардлаар баяжсан олигархуудын хаалгыг хаах зорилготой гэж мэдэгджээ. 

Тус улсын Ерөнхий сайд Кейр Стармер пүрэв гарагт Вашингтонд айлчилж, Ерөнхийлөгч Доналд Трамптай Украины дайны асуудлаар ярилцах төлөвтэй байна. Даваа гарагт мөн Европын холбоон дахь Украины бас нэгэн холбоотон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Цагаан ордонд айлчлах гэж байна. 

Хоёр удирдагч Трампыг ямар ч үнээр хамаагүй Путинтэй гал зогсоох хэлэлцээр хийх гэж яарахгүй байхыг, мөн хэлэлцээрт Европыг оролцуулж, Украинд цэргийн баталгаа өгөхийг ятгахаар оролдох бололтой.

Эх сурвалж: Reuters

#Их Британи, #ОРос, #Украины дайн,