Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

БНАСАУ шинээр сонгогдсон Ираны Дээд удирдагч Можтаба Хаменейг дэмжиж байгааг тус улсын төрийн мэдээллийн агентлаг уламжиллаа. Энэ сонголт нь Ираны ард түмний шийдвэр тул хүндэтгэн хүлээн авч байгааг тэд албан мэдэгдэлдээ дурдсан байна. Можтаба Хаменей нь АНУ болон Израилын цохилтод өртөн амиа алдсан Аятолла Али Хаменейгийн хүү бөгөөд түүнийг шашны зүтгэлтнүүд багтсан Сэцдийн зөвлөлөөс дараагийн удирдагчаар албан ёсоор зарласан юм. Пхеньян мөн АНУ болон Израилын Иранд хийж буй дайныг бус хэмээн онцолж, түрэмгийллийн шинжтэй үйлдлүүд гэж тодорхойлж байгаагаа илэрхийллээ. 

Үүний зэрэгцээ Ойрхи Дорнодын бүсэд мөргөлдөөн, хямрал үргэлжилсээр байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр эхэлсэн цохилтод Тегеран хариу болгон Израил, Персийн булан дахь АНУ-ын цэргийн баазууд болон бусад улс руу 189 баллистик пуужин, 941 дрон харваад байна. Мөн хямралаас үүдэн газрын тосны тээвэрлэлт тасалдаж, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөөд байгаа юм. 

Эх сурвалж: Reuters 

#бнасау, #иран,