Дэлхийн Глаукомын долоо хоног болж байгаатай холбогдуулан “Нүдний даралт өвчнийг эрт илрүүлье, тууштай хянуулъя” сэдвээр УХТЭ-ээс мэдээлэл өглөө.

Жил бүрийн 3 дугаар сарын 2 дахь долоо хоногт дэлхий даяар Дэлхийн Глаукомын долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил 2026 оны 03 дугаар сарын 9–14-ний өдрүүдэд тохиож байна.

Глауком гэдэг нь нүдний даралт ихсэх өвчин бөгөөд харааны мэдрэлийг гэмтээж, эргэшгүй хараа алдалтад хүргэж болзошгүй аюултай өвчин юм. Ихэнх тохиолдолд эхний үедээ шинж тэмдэг багатай явагддаг тул эрт илрүүлэг, тогтмол үзлэг маш чухал байдаг. Иймээс: 

- Жилд дор хаяж нэг удаа нүдний урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах

- Нүдний даралтаа хэмжүүлэх

- Хараа муудах, талбай хумигдах зэрэг шинж илэрвэл мэргэжлийн эмчид яаралтай хандах,

- Удамшдаг өвчин тул аав, ээж, эмээ, өвөө нь нүдний даралтаар өвдөж байсан бол заавал үзүүлж шалгуулахыг зөвлөлөө. 

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #Нүдний даралт өвчин,