Ангараг гараг дээр өнөөгийн нөхцөл байдал хүйтэн, хуурай боловч олон тэрбум жилийн өмнө далайтай байсныг судлаачид тогтоожээ.
Эрдэмтэд урьд өмнө улаан гараг дээр гол мөрөн урсдаг байсныг илтгэх шинж тэмдгүүдийг илрүүлж байсан ч далай тэнгис байсан эсэх тал дээр маргалддаг байв.
Тэгвэл Үндэсний Шинжлэх Ухааны Академийн “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд бичсэнээр эрдэмтэд Хятадын Журонг роверын цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр Ангараг дээр далай тэнгис байсныг тогтоожээ.
Пенн Стэйтийн Их Сургуулиас явуулсан судалгааны хамтран зохиогч, доктор Бенжамин Карденасын хэлснээр Журонг роверыг далай эрэг байсан байж болзошгүй хэмээн таамаглаж байсан Утопиа Планитиагийн өмнөд хэсэг рүү илгээсэн байна.
Журонг нь газрын гадаргаас 80 метр хүртэл гүнд хэмжилт хийсэн бөгөөд ингэхэд дэлхийгээс хиймэл дагуулын тусламжтайгаар олж авсан үр дүнтэй ижил үр дүн гарчээ.
Судлаачдын үзэж байгаагаар эрэг нь цаг хугацааны явцад хойд зүг рүү дор хаяж 1.3 км тэлж байрлалаа өөрчилсөн байж болзошгүй байна.
Карденас “Энэ бол энгийн бүтэц, гэхдээ энэ нь далайн түрлэг, далайн давлагаа, ойролцоо гол мөрөн байсныг илтгэх бөгөөд эдгээр бүх зүйл тодорхой хугацаанд идэвхтэй байсан гэдэг нь гайхалтай” гэж хэлэв.
Мөн энэхүү нээлт нь өнгөрсөн үед Ангараг гараг дээрх нөхцөл ямар байсныг ойлгоход чухал ач холбогдолтой гэдгийг тэрээр тэмдэглэжээ.
Карденасын үзэж буйгаар Ангараг нь далай тэнгис, элсэрхэг далайн эрэгтэй байсан байж болох ч бидний мэддэг наран шарлагын газруудтай адилгүй, нэлээд хүйтэн байсан байх магадлалтай гэв.
Эх сурвалж: The Guardian

#Ангараг гараг, #Одон орон судлал,