“Intuitive Machines” компанийн “Athena” модуль сарны өмнөд туйлын ойролцоо газардах цэгтээ ойртжээ.

Хоёрдугаар сарын 26-нд “SpaceX”-ийн пуужингийн тусламжтайгаар сансарт гарсан зургаан хөлт “Athena” газардах төхөөрөмж нь дэлхийгээс 383,000 км зайд орших сар руу тойрог замаар ниссэн бөгөөд өнөөдөр сарны өмнөд туйлд хамгийн ойр газардаж түүх бүтээхээр оролдох юм.

Төхөөрөмж сарны өмнөд туйлаас 160 км зайд орших Монс Моутонд манай цагаар шөнийн 1:32 цагийн орчимд газардах ​​төлөвтэй байна.

Өнгөрсөн хугацаанд хуучин ЗХУ, АНУ, Хятад, Энэтхэг, өнгөрсөн жил Япон зэрэг таван улс саран дээр зөөлөн буулт хийж байсан бол 2020-иод оны сүүлээр АНУ болон Хятад улс сансрын нисгэгчдээ саран дээр буулгахаар уралдаж байна.

Сансрын томоохон гүрнүүд хожим хүн төрөлхтөн саран дээр суурьшсаны дараа сарны өмнөд туйлаас нөөц олборлох боломжтой гэж үзэн тус бүсийг ихэд сонирхдог бөгөөд 2023 онд Энэтхэг улс “Чандраян-3” хөлгөө сарны өмнөд туйлын ойролцоо амжилттай газардуулсан билээ.

Хьюстонд төвтэй “Intuitive Machines” компани нь жилийн өмнө “Odysseus” буух төхөөрөмжөө анхны оролдлогоор саран дээр буулгасан анхны арилжааны компани болсон юм.

Гэвч төхөөрөмжийн газар хүртэлх зайг тооцоолох зориулалттай лазер өндөр хэмжигчид алдаа гарснаар хөл нь хугарч, төхөөрөмж хөмрөхөд хүрч, төлөвлөж байсан олон туршилтаа хийж чадаагүй.

Энэ сард Остин хотод төвтэй “Firefly Aerospace” компани өөрийн “Blue Ghost” төхөөрөмжөө саран дээр газардуулсан нь арилжааны компанийн хийсэн өнөөг хүртэлх хамгийн амжилттай зөөлөн буултад тооцогдож байна.

Эх сурвалж: Reuters

#сарны даалгавар, #ntuitive Machines, #Athena,