Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “BYD” компани цахилгаан машиныг бензин машины банкыг дүүргэхтэй адил хурдаар цэнэглэх боломжтой шинэ цэнэглэх системээ танилцуулжээ.
“Супер и-платформ” гэж нэрлэсэн цэнэглэх станц нь 1000 кВт хурдаар цэнэглэх чадвартай бөгөөд таван минутын цэнэглэлтээр автомашин 400 км замыг туулах боломжтой болно гэж үүсгэн байгуулагч Ван Чуанфу даваа гарагт Шэньжэнь дахь компанийн төв байрнаас шууд дамжуулсан арга хэмжээний үеэр мэдэгдэв.
Ван нь мөн “Бид цахилгаан автомашины цэнэглэх хугацааг бензин хөдөлгүүртэй автомашины цэнэглэх хугацаатай адил богиносгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна” гэж хэлээд, цэнэглэх хүчин чадал мегаватт нэгжид хүрсэн нь тус салбарт анхдагч болохыг тэмдэглэжээ.
Эхний ээлжинд 270,000 юань буюу 37,330 ам.долларын эхлэх үнэтэй “Han L” болон “Tang L” загваруудыг уг цэнэглэх станцаар цэнэглэх боломжтой бөгөөд “BYD” нь Хятад даяар 4,000 гаруй ийм станц байгуулахаар төлөвлөсөн байна.
1000 кВт гэдэг нь 500 кВт хүртэл цэнэглэх хурдтай “Tesla”-ийн супер цэнэглэгчээс хоёр дахин хурдан гэсэн үг юм.
“Tesla”-ийн үүсгэн байгуулагч Илон Маск сүүлийн үед Европ дахь хэт барууны үзлийг дэмжиж, АНУ-ын холбооны ажиллах хүчийг цомхотгож байгаатай холбоотойгоор автомашин үйлдвэрлэгчийн хувьцааны ханш өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд л гэхэд 15 хувиар унасан бөгөөд өрсөлдөгчийнх нь мэдээ компанид сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй юм.
Арванхоёрдугаар сараас хойш “Tesla”-ийн зах зээлийн үнэлгээ дээд амжилт буюу 1.5 тэрбум долларт хүрснээс хойш бараг тал хувиар унасан байна. Мөн даваа гарагт “Wall Street”-д хувьцааны ханш нь найм дахь долоо хоногтоо дараалан буурчээ.
Эх сурвалж: The Guardian

#Цахилгаан автомашин, #BYD, #цэнэглэх систем,