Боловсролын ерөнхий газар, “Тэгш оролцоот ээлтэй нийгэм” ТББ хамтран харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Брайл бичгийн ач холбогдол, хэрэглээг олон нийтэд таниулах, хүүхэд, залуус, эцэг эх, асран хамгаалагчдын бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч дэмжих, иргэд олон нийтийн эерэг хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор “БИДНИЙ МЭДЭХ БРАЙЛ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны 2 дугаар шатны шалгаруулалтыг 3 дугаар сарын 25-ны өдөр Монголын үндэсний номын санд амжилттай зохион байгууллаа.

Эсээ бичлэгийн уралдаанд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн суралцагч, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага, их дээд сургуулийн оюутан, залуучууд хамрагдах боломжтойгоороо онцлог байсан бөгөөд оролцогчид Брайл бичгийн талаарх ойлголт, ач холбогдол, хэрэглээний талаар бичиж, илтгэв.

Төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн 83, мэргэжлийн болон техникийн боловсрол, их, дээд сургуулийн – 44, нийт 127 суралцагч нэгдүгээр шатанд оролцож, хоёрдугаар шатанд ерөнхий боловсролын сургуулийн насны ангилалд 22 суралцагч, мэргэжлийн болон техникийн боловсрол, их, дээд сургуулийн насны 10 оюутан нийт 32 оролцогч танхим болон цахимаар эсээг өөрсдөө танилцуулан хэлэлцүүлж, ангилал тус бүр шагналт 5 байрыг шалгарууллаа.

May be an image of 7 people, newsroom and text

Ерөнхий боловсролын сургуулийн насны ангилалд:

- 1 дүгээр байранд Ш.Энхзаяа
- 2 дугаар байранд И.Батчингис
- 3 дугаар байранд Ц.Дуламсүрэн
- 4 дүгээр байранд Г.Гансондор
- 5 дугаар байранд Ц.Бэрцэцэг

МБТБСБ , Их, дээд сургуулийн насны ангилалд:

- 1 дүгээр байранд А.Тэмүүлэн
- 2 дугаар байранд Ү.Мөнхтуяа
- 3 дугаар байранд О.Намуунцэцэг
- 4 дүгээр байранд Б.Аминцэцэг
- 5 дугаар байранд Х.Аравнай нар тус тус шалгарлаа.

Уралдаанд оролцогчид бусдын ялгаатай байдлыг ойлгон, хүндэтгэн, дэмжиж, харааны бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад зориулсан хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны талаарх өөрийн шинэлэг бүтээлч санааг дэвшүүлсэн, цаашдын мэргэжил сонголтын төлөвлөгөөндөө тусгасан зэрэг давуу талтай байлаа.

#брайл,