Япон нь дэлхийн газар хөдлөлтөд хамгийн их өртөмтгий орнуудын нэг бөгөөд тус улсын засгийн газар Нанкай гэгддэг бүсэд 8-9 баллын хүчтэй мега газар хөдлөлт болох магадлал 80 орчим хувьтай гэж тооцоолжээ.
Хэрэв Номхон далайн эрэг дагуу байрлах Нанкай сувагт 9 баллын хүчтэй мега газар хөдлөлт болбол Японд нийт хүн амын 10% буюу 1.23 сая хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлага үүсэх гэнэ. Өвлийн улиралд шөнө оройн цагаар газар хөдлөлт болох юм бол томоохон цунами үүсэж, олон зуун байшин барилга нурсны улмаас 298,000 хүн амь үрэгдэж магадгүй гэсэн тооцоо гарсан байна.
Японы эдийн засаг учруулах хохирлын хэмжээ нь 1.81 их наяд ам.доллар (270.3 их наяд иен)-р хэмжигдэж магадгүй байна.
Инфляцид үзүүлэх дарамт, газар зүйн илүү нарийн өгөгдлийг ашигласан сүүлийн тооцоолол нь өмнөх 214.2 их наяд иентэй харьцуулахад огцом өссөн дүн аж. Шинэ тооцоолол нь мөн тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) бараг тал хувьтай тэнцэж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тайландаа тэмдэглэжээ.
Японы баруун өмнөд эрэг дагуу Филиппиний тэнгисийн хавтан болон Евро-Азийн хавтан хоёр мөргөлдөж буй хэсэгт үүссэн Нанкай суваг нь 900 км орчим үргэлжилдэг. Тус бүс нутагт ойролцоогоор 100-150 жилд нэг удаа мега газар хөдлөлт болдог байна.
Өнгөрсөн жил Нанкайн ойролцоо 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны дараа Японы засгийн газар 9 баллын хүчтэй газар хөдлөлт болох магадлалыг “харьцангуй өндөр” гэж тооцоолж, түүхэндээ анх удаа мега газар хөдлөлтийн талаар анхааруулга гаргасан юм.
2011 онд болсон 9 баллын газар хөдлөлтийн улмаас цунами үүсэж, Японы зүүн хойд хэсэгт орших цөмийн цахилгаан станцын гурван реактор хайлж, 15,000 гаруй хүн амь үрэгдсэн билээ.
Эх сурвалж: Reuters

#Япон, #мега газар хөдлөлт, #Нанкай,